
Анкет
Товч танилцуулга
- Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
Намтар
Т.Сэргэлэн гэж хэн бэ?
Урлагийн нэрт зүтгэлтэн Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигт тоглож, түүнээс хойш “Тэнгэрийн хүү”-гийн Арваадай, “Ромео, Жульетта”-гийн ноён Капулеттаар тайзнаа амьдарснаар нь УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэнг театрын урлагт шимтэгсэд андахгүй.Тайзны зэвүүн дүрийг атгаж байгаа гэж хэлж болохоор жүжигчин Сэргэлэн. Багадаа яг жүжигчин болно гэж боддоггүй байсан ч үлгэрийн хэсгээс жүжигчилсэн тоглолт хийж, урлагийн үзлэгт дуу дуулж, концертод оролцдог, идэвхтэй хүүхэд байжээ.
Харин дунд ангиас эхлэн жүжигчин болохыг хүсэж, Хүүхэлдэйн театрт байнга очиж жүжиг үздэг байснаа ярьсан байдаг. Тайзнаа гарахын урьд аль нэг бүтээлийн дүрд тоглохоосоо өмнө тэр өөртэйгээ ярьж, өөртөө үүсгэсэн орон зайдаа өөрийгөө бүрэн дүүрэн бэлдэж, дүрдээ гүн орж, тайзнаас буутлаа дүрээрээ амьдардаг гэсэн. Дэлгэцийн уран бүтээлийн санал зөндөө ирдэг ч үнэхээр амждаггүй учраас татгалзсан хариу их өгдөг гэж нэг ярилцлагандаа өгүүлжээ.
Фото
Гэрэл зургийн цомог
Уран бүтээл
Тоглосон кинонууд
Бусад уран бүтээлч
Жүжигчдийн мэдээллийн сан
Сэргэлэн — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.










