шадавын доржсүрэн
Жүжигчин, DOZ entertainment захирал

жүжигчин Доржсүрэн ба мөнгөнзул үлгэр дуурайлал болсон хос
Тэрээр 2000 оноос хойш кино урлагийн салбарт хүчин зүтгэж байгаа ба Улсын Драмын Эрдмийн Театр болон хошин урлагийн Х-ТҮЦ продакшнд жүжигчнээр ажиллаж байгаад 2005 оноос эхлэн өөрийн DOZ энтертайнментийг байуулсан. Түүний эхнэрийг Амгаланбаатарын Мөнгөнзул гэдэг. Тэрээр эхнэртэйгээ хамтран 10 гаруй кино найруулж, продюсерлэж ажилласан арвин туршлагатай. Дэлгэцийн уран бүтээлээс гадна тайзны уран бүтээлүүдэд чадварлаг нэгэн бөгөөд хамгийн сүүлд “Тамгагүй төр” жүжигт 24 жилийн өмнө бүтээсэн дүрээ дахин бүтээсэн ба түүний ур чадварыг хүмүүс шагшин магтаж буй билээ. Тэрээр 2024 он гарснаар хамгийн сүүлд “Нүүргүй хүн” киногоо үзэгчдийн хүртээл болгосон байна. Мөн түүний найруулсан “Элэг нэгтэн” УСК “Navi Mumbai International Film Festival 2016”-д өрсөлдөж “Шилдэг гадаадын найруулагч” шагналын эзэн болж чаджээ.