сүхээгийн ариунбямба
Жүжигчин, найруулагч

Хятадын кино урлагт жүжигчин ариунбямба монголынхоо нэрийг гаргаж байна
Түүний бүтээсэн дүрүүд дундаас хамгийн онцлог бас хүмүүсийн хайрыг татсан дүр бол яалт ч үгүй ЗУРА 2 “Цурам ажиллагаа”-д бүтээсэн дүр. Жүжигчин Ариунбямба нь 3 хэлтэй буюу Монгол, Англи, Хятад хэлтэй. Мөн тэрээр 2013 оноос хойш ОУ-ын залуу уран бүтээлчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа юм. Түүний аав МУГЖ Ч.Сүхээ нь Монголын алтан үеийн ахмад жүжигчдийн нэг билээ. Тэрбээр “Миний хувьд тухайн дүрд ажиллахдаа эхлээд гадна талаас нь их боддог. Дараа нь дүрийнхээ мөн чанарыг дотоод руу гаа оруулж, сэтгэлгээг нь гаргана. Зохиол дээр тухайн дүрийн бусад дүрүүд нь юу гэж ойлгож байна вэ гэдэг их чухал асуудал. Дүрийн эцсийн зорилго юу байна гэж их бодно. Эхлэл, төгсгөлийн цэг хаана байгааг их бодно. Би дүрээ аваад л эскиз зураг гаргадаг. Тэрэндээ дөхүүлж хувирдаг” гэж ярьсан байдаг.