оюунсамбуугийн самданпүрэв
Жүжигчин

жүжигчин О.Самданпүрэв: Миний амьдралдаа хийсэн хамгийн эрсдэлтэй хийгээд зөв алхам бол жүжигчин болох
Тайз дэлгэцийн урлагт шинэ өнгө төрх болон гарч ирж буй залуу жүжигчин О. Самданпүрэв нь анх УДЭТ- ын Студи ангийн жүжигчнээр ажиллаж байх хугацаандаа 2 бүрэн хэмжээний жүжигт тоглож гараагаа эхэлж байв. Үүнээс хойш голчлон дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн бөгөөд саяхан “Шадар гурван цэрэг” адал явдалт, тулаант жүжигт тоглосон юм. Энэхүү жүжиг бол түүний хувьд тайзны анхны гол дүр бүтээсэн бүтээл юм.





