
Анкет
Товч танилцуулга
Намтар
Г.Тэнүүн-Эрдэнэ “Шилдэг дүрийн шагнал” хүртжээ
Жүжигчин Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ 2009 оны долдугаар сарын 23-нд төрсөн. Түүнийг олон улсад таниулсан бүтээл нь «Эргэж ирэхгүй намар» уран сайхны кино — тэндээ бүтээсэн Түнтүүлэйгийн дүрээрээ Швейцарь улсын Фрибургийн олон улсын кино наадмын «Шилдэг дүрийн шагнал»-ыг хүртсэн юм.
Арван таван настайдаа аль хэдийн 10 гаруй кинонд тоглосон бөгөөд зарим бүтээл нь нээлтээ хийж амжаагүй байгаа. «Гэрлэн дохио», «Бүсгүйчүүд хайрыг хүснэ», «Илд цэцэг», «Солиот эх», «Тэгри» зэрэг бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн.
Кинонд тоглосон цалингаараа төгөлдөр хуур худалдан авч, өдгөө 20 гаруй ая зохиож амжсан нь түүний авьяас зөвхөн дэлгэцээр хязгаарлагдахгүйг харуулж байна. Ах нь мөн жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ юм.
Бусад уран бүтээлч
Жүжигчдийн мэдээллийн сан
Тэнүүн-эрдэнэ — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.











