
Анкет
Товч танилцуулга
Намтар
Д.Бямбацогт: Уран бүтээлч хүн үзэл санааны хувьд эрх чөлөөтэй байх хэрэгтэй
Тайз дэлгэцийн жүжигчин Дамбын Бямбацогт 1976 оны зургадугаар сарын 19-нд төрсөн бөгөөд Соёл урлагийн их сургуулийг төгссөн. Багадаа урлаг, спорт хоёуланд нь авьяастай байжээ — гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй, волейболын спортын дэд мастер, мөн сургуулийнхаа «Алтан бүрээ» үлээвэр хөгжмийн хамтлагт тоглодог байсан.
«Ноён Солиот», «Ээждээ л үнсүүлэх сэн», «Ээжийн дайсан», «Шарталт», «Сөрж болдоггүй тавилан», «Өртөө», «Шүүдэр дундуур», «Миний хүүтэй гэрлээч», «Сумын атаман» зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн.
«Уран бүтээлч хүний түүхий эдийн зах бол амьдрал өөрөө мөн. Энэ л захаас бид түүхий эдээ авдаг» гэж тэрээр мэргэжлийнхээ тухай ярьдаг. Уран бүтээлч хүн үзэл санааны хувьд эрх чөлөөтэй байх хэрэгтэй гэдэг нь түүний нэг зарчим юм.
Фото
Гэрэл зургийн цомог
Бусад уран бүтээлч
Жүжигчдийн мэдээллийн сан
Бямбацогт — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.






