МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН

ГОМБЫНЗОЛБООТ

Монгол Улсын Гавьяат жүжигчин

Төрсөн 19671 шагнал, цолЭрэгтэй жүжигчид
жүжигчин Золбоот

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он
1967 оны 3-р сарын 27
Жил, орд
Хонь жилтэй Хонины орд
Төгссөн сургууль
1989 онд УБДС кино, драмын анги
Мэргэжил
Жүжигчин
Гавьяа шагнал
  • Монгол Улсын Гавьяат жүжигчин
Уран бүтээл
1989-1997 онуудад Армийн драмын театрт жүжигчин байсан. Анхны театрын дүр нь Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн өвгөний идэр насны дүрийг бүтээж байжээ. Анхны дэлгэцийн дүр бол мөн Б.Лхагвасүрэнгийн “Бүлээн нурам” кинонд тоглосон байна. 2000 оноос хошин урлагт орж “Өнгөт инээд” хоин шогийн хамтлагт ажилласан байна.Тэрбээр дээд сургууль төгссөнөөс хойш 80 гаруй уран сайхны кинонд, 21 жүжиг, 50 орчим хошин урлагийн тоглолтод гол болон тууслах дүр бүтээжээ.

Намтар

Г.Золбоот: “Хонь жилтэй, хонь ордтой, хонь цагт төрсөн хүнд уур уцаар гэж байдаггүй юм. ”

Жүжигчин Г. Золбоот: “Үхэж үл болно”- киноны тухай -”Түүхэн кинонд түүхэн дүр бүтээх нь жүжигчин хүний мөрөөдөл.

Миний хувьд хөлөг баатар Боорчийн дүрийг бүтээнэ гэж зүүдлэж ч явсангүй.Анх дүрийн шалгаруулалтанд орж Зэлмийн дүрийг авч маш их баярлаж байсан.Дараахан нь ерөнхий найруулагч“ Чи Боорчид тоглох боллоо шүү” гэхэд бүр их баярлаж, зүрх хурдан хурдан цохилж хөл газар хүрэхгүй явсан тэр мөчийг эргэн дурсахад сайхан байна. Боорчийн хувьд аргагүй л Тэмүжиний итгэлт анд, сайн нөхөр.Эр хүний нөхөрлөлийг дээд зэргээр харуулж, баталж чадсан тийм л эр хүн.Чингис хаантай хамт 30 гаруй тулаанд мөр зэрэгцэн оролцож байсан хөлөг баатар.Тийм учраас хар багаасаа нөхөрлөж нэг нь дэлхийг донсолгосон хаан, нөгөө нь алдараа дуурсгасан баатар болтлоо хамт явсан тэр сайхан анд нөхдийн харьцааг л харуулахыг зорьж энэ дүр дээр ажиллаж байсан.” Түүний уран бүтээл бүрийн тухай тоймлон бичвэл хэд хэдэн бүрэн хэмжээний ном гарах тул ийнхүү тоймлон нэг дүрийн талаар орууллаа. Түүний нийт уран бүтээлийн сан 100 гаруй олны хүртээл болсон кино уран бүтээлүүд бий.

Фото

Гэрэл зургийн цомог

Золбоот — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.