МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН

ОСОРЫНБАТ-ӨЛЗИЙ

Монгол Улсын Гавьяат жүжигчин

1 шагнал, цолЭрэгтэй жүжигчид
жүжигчин Бат-өлзий

Анкет

Товч танилцуулга

Мэргэжил
Жүжигчин
Гавьяа шагнал
  • Монгол Улсын Гавьяат жүжигчин
Уран бүтээл
Тэрбээр багаасаа аавыгаа даган Монгол кино үйлдвэрийн байранд өсөж, алтан үеийн ахмад уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилт, ажил хөдөлмөрийн ахуйд хүн болон өндийжээ. Тиймдээ ч өнөөдөр Монголын урлагт толгой цохисон жүжигчин, найруулагч болон ажиллаж яваа. Түүнийг бид “Гарын таван хуруу”, “Нандин-Эрдэнэ” киноны дүрээс нь эхлээд андахгүй.
Мэдээлэл
Түүний бүтээлүүдээс “Зүрхэнд шивнэсэн үг”, “Мөнхийн дуудлага”, “Ноён солиот”, “Уулын төмөр”, “Хайрыг хайрла”, “Нар сарны зааг”, “Маш нууц”, “Буруу өрөг”, 37-р Точка, Торгоны маань хээ гэх мэт түүний уран бүтээлүүдийг олон.

Намтар

О.Бат-Өлзий: “Бидэнд маш баялаг түүх бий, түүгээр олон сор бүтээл хийж болно”

Жүжигчин О. Бат-Өлзий: 1981 онд Цэргээс халагдаж ирээд, Улсын хүүхэд, залуучуудын театрт шалгалт өгч, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлж байлаа. Театртаа 16 жил ажилласан.

Тэр үед Драмын театр, Улсын хүүхэд, залуучуудын театр гэсэн хоёр театр байдаг байсан. Миний үеийнхнээс гэвэл Ц.Төмөрбаатар, Л.Нямсүрэн, Н.Зориг, Б.Туяа, Б.Батзаяа, Ц.Цолмон, Ж.Сүххуяг, Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд шижигнэсэн залуус өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байлаа даа. Сайн ч уран бүтээл төрдөг байлаа.

Энэ үед Дарханы театраас шуугиан тарьсан авьяаслаг найруулагч И.Нямгаваа шилжиж ирсэн л дээ. Тэр хүний нүдэнд нь өртөж, нэлээн хэдэн бүтээлд нь оролцож байснаараа бахархаж явдаг. Харамсалтай нь, 1990-ээд оны сүүлээр театрыг маань хувьчилж аваад, байхгүй болгочихсон.

Фото

Гэрэл зургийн цомог

Бусад уран бүтээлч

Жүжигчдийн мэдээллийн сан

Бат-өлзий — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.