ЖҮЖИГЧИН

БАТЦЭНГЭЛИЙНОДОНЧИМЭГ

Жүжигчин

жүжигчин Одончимэг

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он
1985-07-03
Жил, орд
Үхэр жилтэй, Мэлхийн орд
Төгссөн сургууль
СУИС, Урлагийн Академийн Их Сургууль (АНУ)
Боловсрол
Түүний өвөө нь Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Осор, аав нь төрийн уран дархан О.Батцэнгэл, авга ах нь Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, үеэл Б.Тамир гээд түүний гэр бүлийнхэн бараг бүгд урлагийн хүмүүс. СУИС- ийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. УДЭТ-т 2009 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Тайзнаа гарсан хамгийн анхны дүр нь “Алтантүлхүүр” жүжгийн Брутино. Театрт ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн бүхий л жүжигт гол болон туслах дүрд ажилласан. Тэдгээрээс онцолж дурдвал, “Яаж амьдрах юм” жүжгийн Кира, ”Сарны цагаан хус” жүжгийн шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия, “Буруугүй буруутан” жүжгийн Навчаа, “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаа, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Сэрчмаа.

Намтар

Жүжигчин Б.Одончимэг: “Зарим зохиолыг уншаад, эрэгтэй болоод төрчихгүй яав даа гэж боддог”

Жүжигчин Батцэнгэлийн Одончимэг 1985 оны долдугаар сарын 3-нд төрсөн. Соёл урлагийн их сургуулийг төгсөөд АНУ-ын Урлагийн Академийн Их Сургуульд суралцсан.

Тэрээр гурван үеийн уран бүтээлчдийн гэр бүлээс гаралтай. Өвөө нь Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Осор, аав нь төрийн уран дархан О.Батцэнгэл, авга ах нь Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, үеэл нь жүжигчин Б.Тамир юм.

«С.Сарантуяа эгч миний ярих урлаг, уран чадварт маш их түлхэц болсон хүн. Би хагас хоолойгоор дуугардаг байсныг маань өдий хэмжээнд суулгаж, сургаж өгсөн» гэж тэрээр талархан дурсдаг. Мөрөөдлийн дүрийнхээ тухай ярихдаа «Цэвэр монгол, дайчин эмэгтэйн дүр дээр ажилламаар байна. Түүхэн хатдын дүр биш, харин сур харвадаг, морийг жинхэнэ эдэлдэг тийм эрэмгий монгол эмэгтэй» гэсэн юм.

Фото

Гэрэл зургийн цомог

Бусад уран бүтээлч

Жүжигчдийн мэдээллийн сан

Одончимэг — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.