Нүүр / Бидний тухай
Our production
Кино урлагт бид бүхнээ зориулсан
Аранжин Пикчерс ХХК — SoMedia-гийн продакшн нэгж. Зураглаач, найруулагч, продюсеруудын баг санаанаас эцсийн монтаж хүртэл бүх шатыг өөрсдөө гүйцэтгэдэг.
Зорилго
Юуны төлөө ажилладаг вэ
01 Зорилго
Кино уран бүтээл туурвих
Монгол болон гадаадын зах зээлд хүрэх уран сайхны кино, олон ангит драм, богино хэмжээний бүтээлүүдийг өөрсдийн багаараа бүтээнэ.
02 Зорилго
Кино түгээлтэд шинэ дэвшил
Уран бүтээлийг үзэгчдэд хүргэх сувгийг өөрчилж, SoMedia апп-аар дамжуулан хаанаас ч, хэзээ ч үзэх боломжийг бий болгож байна.
Aranjin Pictures
Уран бүтээлийн ард зогсох тулгын гурван чулуу
Монголын кино урлагт олон арван бүтээл туурвисан мэргэжлийн баг. Тэдний туршлага дээр Aranjin Pictures-ийн уран бүтээл бүр бүтдэг.

Ерөнхий зураглаач
Г. Гүенбаатар
Гавьяат соёлын тэргүүний ажилтан. Red Point Media студийн захирал. Арван гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино, олон ангит бүтээлийн ерөнхий зураглаачаар ажилласан.
- Маш нууцМУСК · 2015
- Шуугиан таригчМУСК · 2016
- Ядуугийн зовлон 2МУСК · 2016
- Хуримын даашинзтай бүсгүйМУСК · 2017
- Байтаг богдМУСК · 2018
- Тэнгэрээс буусан одМУСК · 2019
- 37-р точкаОАК · 2019
- Буруу өрөгМУСК · 2019
- ЗураМУСК · 2020
- Гадны нөлөөгүйМУСК · 2022

Продюсер, дууны найруулагч
Л. Цэрэнтогтох
Продюсер, дууны найруулагч. Аранжин Пикчерс ХХК-ийн уран бүтээлийн дуу авиан дизайн, продакшны удирдлагыг хариуцдаг.
- Нийслэл хүүхэн 3Дууны найруулагч
- ХохирогчОАК · Дууны найруулагч
- Холын цагаан мананДууны найруулагч
- СорилУСК · Продюсер, дууны найруулагч
- Зура 2 · Цурам ажиллагааУСК · Дууны найруулагч
- Гадны нөлөөгүйУСК · Дууны найруулагч
- Цагаан эрэгУСК · Дууны найруулагч
- Хөх нуурУСК · Дууны найруулагч
- Монгол БроУСК · Дууны найруулагч
- Гэсэн ч би хайртайУСК · Дууны найруулагч
- Шар гэгээУСК · Гүйцэтгэх продюсер, дууны найруулагч
- БүүвэйУСК · Продюсер, дууны найруулагч
- Зура 3 · ЦэврэлгээУСК · Дууны найруулагч

Ерөнхий найруулагч, зохиолч
Б. Батдэлгэр
Драмын болон хүүхдийн жүжиг, моно жүжиг бичиж найруулсан. Дэлгэцийн бүтээлүүдийн зохиолч, ерөнхий найруулагчаар ажилладаг.
- СорилУСК · Зохиолч, ерөнхий найруулагч
- Шар гэгээУСК · Зохиолч, ерөнхий найруулагч
- БүүвэйУСК · Зохиолч, ерөнхий найруулагч
- Гэгээ · Ариусмаар байна · АнгуучТайзны жүжиг
- Газар доорх хүн · Сүүдэр · ХөшигТайзны жүжиг
- Би хэн бэ? · Гавлууд · Ижил хүйстэнТайзны жүжиг
Хамтдаа эхэлсэн зам
Тэд гурав хамгийн анх «Сорил» киног хамтран бүтээсэн. Түүнээс хойш Aranjin Pictures-т нэгдэж, «Бүүвэй», «Шар гэгээ», «Задлаагүй захиа», «Dolge ажиллагаа», «Нусан багаяа», «Хажуу өрөөний дурлал» зэрэг олон бүтээл туурвин, үзэгчдээ уйлуулж, уяруулж, гайхшруулж, инээлгэсээр байна.
SoMedia яагаад үүссэн бэ
SoMedia бол Aranjin Pictures-ийн нэг хэсэг. Энэ нь уран бүтээлчдийн өөрсдийнх нь тулгарсан асуудлаас төрсөн шийдэл юм.
Асуудал
Урьд нь бид IPTV болон кино аппликейшнүүдэд уран бүтээлээ нийлүүлдэг байлаа. Гэтэл нийлүүлсэн кино үзэгчдэд хэрхэн хүрч байгаа, ямар орлого бүрдэж байгаа нь уран бүтээлчдэд огт мэдэгддэггүй, тодорхойгүй байв.
Шийдэл
Уран бүтээлч хүнийхээ хувьд бид энэ асуудалд цэг тавилаа. Одоо кино бүр үзэгчдэд хэрхэн хүрч байгаа дүн нь ил тод, шилэн данстай. Энэ нь мэргэжил нэгт андууддаа давуу байдал болж байна.
Үзэгч та юу хожих вэ
Албан ёсны эрхтэй контент
Апп дээрх бүх уран бүтээл албан ёсны эрхтэй. Хаанаас ирснээ мэдэхгүй, чанаргүй хуулбар гэж байхгүй.
Дуу дүрсний өндөр чанар
Гацалт, тасалдалгүй. Эхэлсэн киногоо эхнээс нь дуустал нэг амьсгаагаар үзнэ.
Бага зардлаар удаан үзнэ
Хэдэн сар, цаашлаад жилийн гишүүнчлэлийн эрхийг бага зардлаар авах боломжтой.
Шинэ зүйлийг түрүүлж хүргэнэ
Монголдоо анх удаа тоглолтыг шууд дамжуулсан. Төв цэнгэлдэхэд болсон тоглолтуудыг апп-аасаа одоо ч үзэж болно. Мөн вэбдрама буюу богино хэмжээний олон ангит кино бүтээж байна.
Бас нэгэн гоё нууц задлахад — удахгүй бонусын систем нэмэгдэнэ. Бэлэн болмогц дэлгэрэнгүйг нь хэлье.
Уран бүтээлч бид үзэгч та бүхнийхээ урам дэмээр л хөглөгддөг хүмүүс. Тиймээс та бүхэн минь бидний уран бүтээлтэй, SoMedia-тай үргэлж хамт байгаарай.
Aranjin Pictures · SoMedia
Манай баг
Камерын ард зогсох хүмүүс



Хаанаас үзэх вэ
Манай сувгууд

qrco.de/bfMNd1
18+
Telegram суваг
Насанд хүрэгчдэд зориулсан контентын албан ёсны суваг.
Сувагт нэгдэх Зөвхөн 18 нас хүрсэн хэрэглэгчдэд зориулав.
@somediahotroom
