Гадны нөлөөгүй
2022 оны 09 сарын 30-ны өдөр нээлтээ хийв.
Кино эхлэх үеэс эхлэн нууцлаг, учир битүүлэг үйл явдлууд өнгөрсөнд болон одоод өрнөнө. Хэзээ хаана зангилаа нь тайлагдах нь таамаглахын аргагүй. Триллер киноны онцлог нь үзэгчдэд түгшүүр, догдлол, гайхшрал, хүлээлтийн мэдрэмжийг төрүүлдгээрээ онцлог ба энэхүү кинонд уг бүх шинжүүд агуулагдаж байгаа нь киног улам сонирхолтой цаашид юу болох бол, зангилаа нь юу бол гэсэн сэдлийг төрүүлнэ.
“Үхтэл үр харам” , “Үйлийн үр хаалга андуурахгүй”
Уг кинонд нийгэмд тулгамдаад буй асуудлуудаас хөндөж тэдгээрийг дүрүүдээрээ онцлон харуулж байгаа өнцөг нь гайхалтай. Мөн дүр сонголт буюу жүжиглэлт, түгшүүрийг улам нэмэгдүүлэх киноны ая, зураг авалтын гэрэл, өнгө тавилт, өнцөг, бодит мэт нүүр хувиргалт зэргийг магтууштай. Тэр их хүлээлт, гайхшрал, догдлол, түгшүүрийн цаана байх зангилаа нь та бүхнийг гайхшруулах болно. Өрнөл хэсгийн хэргийг олон тийш нь хазайлгасан, сонирхолтой таамгуудыг дэвшүүлсэн нь үзэгчдийг уйдаахааргүй хэмнэлтэй байсан. Хүлээлтээс давсан байх болно.
кино баг
Хөгжмийн зохиолч: Г.Онон / МУСТА /, Эвлүүлэгч: Д.Галбаяр / МУСТА /, Нүүр хувиргагч: Э.Оюун-Эрдэнэ / МУСТА /, Дууны найруулагч: Л.Цэрэнтогтох , Дууны инженер: Г.Ууганцогт, Э.Энх-Амгалан, Дизайнер: М.Ганзориг, Гүйцэтгэх продюсер: Э.Очирхуяг, Өнгө тавилт: Т.Анхтамир, График: Ш.Тансаг / МУСТА /, Зургийн дарга: Т.Хулан / МУСТА /, Гэрэлтүүлэгч: Э.Батнямбуу / МУСТА /, Найруулагч: Ш.Мөнхбаяр / МУСТА /, Ерөнхий зураач: Ц.Хүрэлбаатар / МУСТА /, Ерөнхий зураглаач: Г.Гүенбаатар / МУСТА /, Ерөнхий продюсер: Р.Оргилнаран , Кино зохиолч, ерөнхий найруулагч: Д.Галбаяр / МУСТА /