СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЖҮЖИГЧИН

ОЙНБАЯРЫНДОЛГОР

Соёлын Тэргүүний Ажилтан Жүжигчин

жүжигчин Долгор

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он
1985он
Төгссөн сургууль
КУДС-ийн тайз дэлгэцийн жүжигчин
Уран бүтээл
2022 оны 4-р сараас УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна. “Төрийн дайсан”, “Үл таних эмэгтэй”, “Эзэнгүй бөгж”, “Өдөр өдрийн нар” ОАК, “Ану хатан”, “Хөлтрөг”, “Танхай тээгч” “Ар хударга”, “Хоёулаа унтах уу”, “Муу нүүрт” “Хоёр ертөнц”, “Эзэгнэгч”, “Зүрхний хилэн”, “Торгууд ван”, “Сэтгэлийн анир”, “Улаан уул”, “Дурлалын гэмт хэрэг”, “Бага хаадын үе” баримтат уран сайхны кино“Ээждээ ир”, “Бумеранг”, “Бид дөрвийн хайр” ОАК гэх мэт дэлгэцийн уран бүтээлээс гадна 10 орчим тайзны уран бүтээлд гол болон туслах дүр бүтээжээ.

Намтар

Жүжигчин О.Долгор: “Уран бүтээлч хүн тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай байх ёстой”

Жүжигчин О. Долгор: Ерөнхий зан төлөв минь даруухан байлаа гээд уран бүтээлд тэр бүр тусгаад байдаггүй. Уран бүтээлч хүн янз бүрийн өөр өөрийн төлөвшилттэй дүрүүдийг санал болгодог учраас тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай байх ёстой. Бид бүгдээрээ л сайн байхыг хичээдэг.

Бүгдээрээ сайн чанаруудыг агуулахыг хичээдэг. Гэхдээ бид мянга сайн байя гээд, сайн чанаруудыг өөртөө агуулъя гээд эргэн тойрон маань хэмлэж байна. Шийтгэж байна. Ялгаварлаж байна.

Үгүйсгэж байна. Сайн байя гэхээр хэн нэгэн хажуугаас хэмлээд, хов живд хутгаад, буруу зуршилд уруу татаад л. Тэгэхээр орчны нөлөөнөөс үл хамаараад, өөрийнхөө үндсэн мөн чанарыг авч үлдэж чадсан хүнийг л сайн хүн гэх. Өөрийг чинь харлуулах гэсэн нөлөөнөөс өөрийгөө аварч үлдэж чадсан хүнийг сайн хүн гэх юм болов уу гэж бодоод байгаа.

Фото

Гэрэл зургийн цомог

Бусад уран бүтээлч

Жүжигчдийн мэдээллийн сан

Долгор — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.