ЖҮЖИГЧИН

ОДХҮҮГИЙНДӨЛГӨӨН

Жүжигчин

жүжигчин Дөлгөөн

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он
1991.06.05
Жил, орд
Хонь жилтэй, Ихрийн орд
Төгссөн сургууль
СУИС, Урлагийн Академийн Их Сургууль (АНУ)
Боловсрол
Ахлах сургуулиа төгссөний дараагаар 2008-2012 оны хооронд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Кино Драмын ангид Жүжигчний мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн. Үргэлжлүүлэн 2017-2019 оны хооронд Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд Жүжигчин болон Кино зохиолчоор мастерын зэргийг хамгаалжээ.
Мэдээлэл
2011 онд Хайрын эрэлд, Амьдралд тавтай морил гэх зэрэг Монголын телевизийн олон ангит кинонуудад гол дүр болон туслах дүрүүдийг бүтээгээд байв. Мөн 2011 оноос эхлэн Мөрөөдлийн театрт жүжигчнээр ажиллаж байсан байна. Тэрбээр Хана, Эзэнгүй бөгж, Single ladies 1, 2, 3, Хамтран амьдрагч, Маш нууц, Тэнгэрээс буусан од, гэх мэт 15 орчим кино, 10 орчим жүжигт тогложээ.

Намтар

Жүжигчин О.Дөлгөөн: “Танихгүй хүний тоомжиргүй бичсэн хэдэн үгсэнд эмзэглэдэг байлаа…”

Жүжигчин О. Дөлгөөн: Миний амьдрал үргэлжийн жаргалтай инээсэн зураг хөгжилтэй стори шигээ байдаггүй ээ. Заримдаа хууртана, алдана, урам хугарна, гүтгүүлнэ, амьдралаас явах нэг нь явна, мөнгөгүй болно, шантрана, ганцаардана гээд амьдрал утгагүй санагдаж нүдээ бүлцийтэл уйлсан өдрүүд олон… Цаашдаа ч тэгэх л байх…Гэхдээ энэ л гунигтай мэдрэмжүүд жаргалтай үеүдийг улам тодруулж үнэ цэнийг нь өсгөдөг байх.

Зовлон байхгүй бол жаргалын үнэ цэнэ юунд байх билээ…Ихэнхи хүн зовлонгоо ганцаараа гэтэлж жаргалаа бусадтай хуваалцдаг… Үүрдийн гэж байхгүй хорвоод цаг хугацаанд бүхнээ даатгаад уйлсан ч инээсэн ч өөрийнхөөрөө чимээгүйхэн оноогдсон амьдралаа туулж л явна. Амьдрал өөрөө мэдрэмжийн цуглуулга гэж боддог доо

Фото

Гэрэл зургийн цомог

Бусад уран бүтээлч

Жүжигчдийн мэдээллийн сан

Дөлгөөн — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.