Дашхүүгийн галбаяр
GO studio захирал, үүсгэн байгуулагч

Жүжигчин Галбаяр түүх
Манайх таван хүүхэдтэй айл. Тэр дундаас аав маань “Өөрийн мэргэжлээ өвлөх хүүхэд хэн бэ” гэхээр дандаа намайг л гэж хэлдэг байсан. Тийм болохоор ч тэр үү аавын маань инээдмийн төрөлхийн мэдрэмж миний тархинд үлдсэн юм шиг байна лээ. Одоо би л аавынхаа мэргэжлийг залгамжлан, нэрийг нь өндөрт өргөхийг хичээж явна.
Би ч гэсэн өөрийн уран бүтээлийг үр хүүхдэдээ өвлүүлэхийг хүсдэг. Ер нь урлагийн хүн гэлтгүй спортын тамирчид ч залгамжлуулахыг хүсдэг шүү дээ. Анх Соёл урлагийн их сургуульд Л.Лхасүрэн багшийн ангид найруулагч, жүжигчний ангид орсон. Тэгээд сүүлийн хоёр жил С.Сугар багшийн ангид жүжигчнээр суралцсан төгссөн.
Сургуулиа төгссөн тэр жил 2000 оны эхээр залуусын дунд студи байгуулах хүсэл эрмэлзэл дүүрэн байлаа. Тэр үед Монголд бараг 400 гаруй студи байгуулагдаж, нэг компьютертэй л бол студи гэдэг байсан. Тэр шуурганаар л орж, “Go” студиа байгуулж, видео урлагт татагдан орсон доо
Ш.ГАлбаяр Кино






Бусад жүжигчид
Support your idea with a clear, descriptive sentence or phrase that has a consistent writing style.



