ЖҮЖИГЧИН

БАТТУЛГЫНХУНЦЭНГҮҮН

Жүжигчин

Төрсөн 20008 киноЭмэгтэй жүжигчид
жүжигчин Хунцэнгүүн

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он
2000 оны 8 дугаар сарын 26
Төгссөн сургууль
Соёл урлагийн их сургууль (2021), жүжигчин
Ажил эрхлэлт
Жүжигчин
Гэр бүлийн байдал
Найз залуутай

Намтар

Жүжигчин Б.Хунцэнгүүн “Улаан цэцэг”-т зохиолч С.Удвалын залуу насны дүрийг бүтээхээр хүүтэй нь уулзаж судалгаа хийсэн

Баттулгын Хунцэнгүүн 2000 оны наймдугаар сарын 26-нд төрсөн. Жүжигчин болно гэхэд ээж нь эхэндээ эргэлзэж байсан ч урлагийн багш “жүжигчин гэдэг чинь хүн судлалын мэргэжил, чи чадна” гэж хэлснээс хойш хоёр гараа өргөөд дэмжсэн гэдэг. Тэрбээр 2021 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Бага насаа эмээ, өвөөтэйгөө өнгөрүүлсэн бөгөөд арван жилд нэг ч удаа хичээлээсээ хоцорч, тасалж үзээгүй нь цаг баримтлах зарчмыг нь төлөвшүүлжээ.

Түүнийг үзэгчдэд таниулсан анхны том ажил бол “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит киноны гол дүр юм. Удаах чухал ажил нь “Улаан цэцэг” уран сайхны кино бөгөөд тэнд нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын залуу насны дүрийг бүтээжээ. Бодит хүний дүр учраас С.Удвалын бичсэн зохиол, тэмдэглэлийг уншиж, хүүтэй нь уулзаж судалгаа хийсэн байна. Нас барж буй дүрд ажиллахдаа зүрхэн тушаагаа микрофон байрлуулахад дууны найруулагч нь “зүрхний цохилт чинь текстээсээ давж сонсогдоод байна” гэж хэлж байсныг тэрбээр дурсдаг.

Мөн “Гэгээн учрал”, “No rules”, “Үүрдийн хайр”, “Миний хайртай Пабло”, “Хэрмэл жүжигчид”, “Бидний зурсан амьдрал”, “Чамтай учирснаас хойш”, “Эрдэнэсийн арал”, “Тусгал” зэрэг уран бүтээлд тоглосон. 2024 онд “Өв залгамжлагч” ОАУСК-нд найзууд дундаа эв нэгдлийг эрхэмлэгч Болороогийн дүрийг бүтээсэн бол “Хэн ч биш” кинонд анх удаа эсрэг дүрд туршигдаж, өмнөх эгдүүтэй төрхөөсөө тэс өөр талаа нээсэн. Сүүлийн үед “Хундага дүүрэн хов”, “Биднийг зүсэлсэн гүнж” кинонд ажиллаж, “X-Mafia 2” шоунд оролцов. Хувийн амьдралдаа жүжигчин Б.Бямбасүрэнтэй хамт байдаг.

Фото

Гэрэл зургийн цомог

Хунцэнгүүн — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.