ЖҮЖИГЧИН
ГАНСҮХИЙННАРАНСОЛОНГО
Жүжигчин, продюсер

Анкет
Товч танилцуулга
- 2011Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
- 2021Алтан гадас одон
Намтар
Жүжигчин Нарансолонго сургуулийн насандаа хөтлөгчөөр эхэлж, өөрийн продакшны эзэн болсон
Жүжигчин Гансүхийн Нарансолонго 1981 оны аравдугаар сарын 3-ны өдөр Гансүх хэмээх айлын том охин болж мэндэлжээ. Тэрээр дунд сургуульд байхдаа «Найзууд» хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд 2001 онд Соёл Урлагийн Их Сургуулийг төгсөж, тэр ондоо Х-Түц продакшнд жүжигчнээр ажиллаж эхэлсэн байна.
«Зүүд шиг хайр», «Харьд одсон бүсгүйн заяа», «Мөрөөдлийн хөлөг онгоц», «Миний хөрш чөтгөр» зэрэг бүтээлээр монголын үзэгчдийн хайрыг татсан тэрбээр 2013 оны тавдугаар сарын 10-нд Х-Түц продакшнаас өрх тусгаарлан «Эмоци» продакшныг үүсгэн байгуулж, өөрийн уран бүтээлээ бие даан төрүүлдэг болжээ. Хожим «Гацуурхан», «Их хотын залуус», «3 найз», «Асрагч аав», «Солонго үүл», «No Rules», «Фракц», «Баян боол», «Нарны сүүдэр» зэрэг олон бүтээлд тогложээ. Урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2011 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, 2021 онд Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд өнөөдөр тэрээр жүжигчин, продюсерийн ажлыг хослуулан монголын кино урлагийн идэвхтэй бүтээгчдийн нэг хэвээр байна.
Фото
Гэрэл зургийн цомог
Бусад уран бүтээлч
Жүжигчдийн мэдээллийн сан
Нарансолонго — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.












