Эрдэнэ-Очирын Одбаяр
Жүжигчин

Охидын краш жүжигчин Одбаяр
“Маш нууц 1” УСК-ы шинэ цэрэг Түвдэнгийн дүрээр охид бүсгүйчүүдийн сэтгэлийг өөртөө татсан авьяаслаг жүжигчдийн нэг билээ. Өмнө нь тэрээр “Шинэ Үе” продакшнд ажилладаг байжээ. Үүний талаар нэгэн ярилцлагандаа: “Шинэ Үе продакшнд ажиллаж байсан 5 жил маань өнөөдрийн намайг бүтээсэн юм” гэж хэлж байжээ. Фантастик продакшны үндсэн 8 гишүүд бүгд тус тусын арын ажлуудыг мөн хариуцан ажилладаг байна. Сүүлийн үеийн уран бүтээлүүдэд жүжигчин Одбаяр нь гадаадаас жүжигчин урьж авчрах, мөн гадаад дахь зураг авалт болон тэдгээрийн байр, хоол гэх мэт ажлыг хариуцан ажилладаг байна. Тэрээр эхнэр хүүгийн хамтаар амьдардаг ба түүний үзэсгэлэнт гэргийг Тунсаг гэдэг.
э.одбаяр кино





