
Анкет
Товч танилцуулга
Намтар
Жүжигчин Б.Одончимэг: “Зарим зохиолыг уншаад, эрэгтэй болоод төрчихгүй яав даа гэж боддог”
Жүжигчин Батцэнгэлийн Одончимэг 1985 оны долдугаар сарын 3-нд төрсөн. Соёл урлагийн их сургуулийг төгсөөд АНУ-ын Урлагийн Академийн Их Сургуульд суралцсан.
Тэрээр гурван үеийн уран бүтээлчдийн гэр бүлээс гаралтай. Өвөө нь Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Осор, аав нь төрийн уран дархан О.Батцэнгэл, авга ах нь Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, үеэл нь жүжигчин Б.Тамир юм.
«С.Сарантуяа эгч миний ярих урлаг, уран чадварт маш их түлхэц болсон хүн. Би хагас хоолойгоор дуугардаг байсныг маань өдий хэмжээнд суулгаж, сургаж өгсөн» гэж тэрээр талархан дурсдаг. Мөрөөдлийн дүрийнхээ тухай ярихдаа «Цэвэр монгол, дайчин эмэгтэйн дүр дээр ажилламаар байна. Түүхэн хатдын дүр биш, харин сур харвадаг, морийг жинхэнэ эдэлдэг тийм эрэмгий монгол эмэгтэй» гэсэн юм.
Фото
Гэрэл зургийн цомог
Одончимэг — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.






