МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН
ГОМБЫНЗОЛБООТ
Монгол Улсын Гавьяат жүжигчин

Анкет
Товч танилцуулга
- Монгол Улсын Гавьяат жүжигчин
Намтар
Г.Золбоот: “Хонь жилтэй, хонь ордтой, хонь цагт төрсөн хүнд уур уцаар гэж байдаггүй юм. ”
Жүжигчин Г. Золбоот: “Үхэж үл болно”- киноны тухай -”Түүхэн кинонд түүхэн дүр бүтээх нь жүжигчин хүний мөрөөдөл.
Миний хувьд хөлөг баатар Боорчийн дүрийг бүтээнэ гэж зүүдлэж ч явсангүй.Анх дүрийн шалгаруулалтанд орж Зэлмийн дүрийг авч маш их баярлаж байсан.Дараахан нь ерөнхий найруулагч“ Чи Боорчид тоглох боллоо шүү” гэхэд бүр их баярлаж, зүрх хурдан хурдан цохилж хөл газар хүрэхгүй явсан тэр мөчийг эргэн дурсахад сайхан байна. Боорчийн хувьд аргагүй л Тэмүжиний итгэлт анд, сайн нөхөр.Эр хүний нөхөрлөлийг дээд зэргээр харуулж, баталж чадсан тийм л эр хүн.Чингис хаантай хамт 30 гаруй тулаанд мөр зэрэгцэн оролцож байсан хөлөг баатар.Тийм учраас хар багаасаа нөхөрлөж нэг нь дэлхийг донсолгосон хаан, нөгөө нь алдараа дуурсгасан баатар болтлоо хамт явсан тэр сайхан анд нөхдийн харьцааг л харуулахыг зорьж энэ дүр дээр ажиллаж байсан.” Түүний уран бүтээл бүрийн тухай тоймлон бичвэл хэд хэдэн бүрэн хэмжээний ном гарах тул ийнхүү тоймлон нэг дүрийн талаар орууллаа. Түүний нийт уран бүтээлийн сан 100 гаруй олны хүртээл болсон кино уран бүтээлүүд бий.
Фото
Гэрэл зургийн цомог
Бусад уран бүтээлч
Жүжигчдийн мэдээллийн сан
Золбоот — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.






