НАЙРУУЛАГЧ /МУСТА/

БЯМБАСҮРЭНГИЙНБАТДЭЛГЭР

Найруулагч /МУСТА/

жүжигчин Батдэлгэр

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он сар өдөр
1987
Уран бүтээл
2010-2013 онд “Монгол туургатан” театрт туслах найруулагч, 2013-2014 онд “Ойрад” театр, 2014-2018 онд Архангай аймгийн хөгжимт драмын театрт ерөнхий найруулагч, 2019-2023 онд “ПроМиксФилм”-ийн зохиолч, найруулагчаар ажилласан туршлагатай бөгөөд 2023 оноос “Аранжин пикчерс”-д зохиолч, найруулагчаар ажиллаж байна. “Турандот”, “Ромео, Жульетта” зэрэг сонгодог жүжигт дүр бүтээж, тайз, дэлгэцийн цөөнгүй бүтээлийн зохиолч, найруулагчаар ажилласан. “Сорил” (2022) кино нь Бучеоны олон улсын уран зөгнөлт кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан. 2023 онд “Шар гэгээ” УСК-оор “Улаанбаатар” олон улсын кино урлагийн наадмын Монгол кино уралдаант хэсэгт “Шилдэг зохиолч” шагнал, “Мөнгөн мод” наадмын “Шилдэг дэлгэцийн бүтээл” шагналыг тус тус авсан. ТАТАР/2025/, ЗАДЛААГҮЙ ЗАХИА /2026/01/15-нд кино театрт нээлтээ хийсэн/ гэх мэт томоохон уран бүтээлүүдийн ерөнхий найруулагчаар ажилласан

Намтар

Б.Батдэлгэр: “Монгол найруулагч ямар байх ёстойг суралцахын тулд хөдөөгүүр 10 жил туршлага хуримтлуулсан”

Найруулагч, зохиолч Бямбасүрэнгийн Батдэлгэр 1987 онд төрсөн. Уран бүтээлийн замаа 2010-2013 онд «Монгол туургатан» театрт туслах найруулагчаар эхэлж, 2013-2014 онд «Ойрад» театр, 2014-2018 онд Архангай аймгийн хөгжимт драмын театрт ерөнхий найруулагчаар ажилласан. «Турандот», «Ромео, Жульетта» зэрэг сонгодог жүжигт дүр бүтээж, тайз дэлгэцийн цөөнгүй бүтээлийн зохиолч, найруулагчаар ажиллажээ.

2019-2023 онд «ПроМиксФилм»-ийн зохиолч, найруулагч, 2023 оноос «Аранжин Пикчерс»-д зохиолч, найруулагчаар ажиллаж байна. Түүний «Сорил» (2022) кино Бучеоны олон улсын уран зөгнөлт кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан бол «Шар гэгээ» УСК 2023 онд «Улаанбаатар» олон улсын кино урлагийн наадмын Монгол кино уралдаант хэсгийн «Шилдэг зохиолч», «Мөнгөн мод» наадмын «Шилдэг дэлгэцийн бүтээл» шагналыг хүртсэн. Мөн уг кино Австралийн Пертэд болсон олон үндэстний кино наадмын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны киногоор шалгарсан юм.

«ТАТАР» (2025), «Задлаагүй захиа» (2026) зэрэг томоохон бүтээлийн ерөнхий найруулагчаар ажилласан. «Монгол хүний үнэт зүйл юу вэ, хаана оршдог гэдгийг уран бүтээлүүдээрээ тусгахыг зорьдог. Үүний л тулд 10 жилийн турш хөдөө орон нутгийн аймгийн театруудад найруулагчаар ажиллаж туршлага хуримтлуулсан» гэж тэрээр ярьдаг.

Фото

Гэрэл зургийн цомог

Бусад уран бүтээлч

Жүжигчдийн мэдээллийн сан

Батдэлгэр — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.