Шар гэгээ

2023 оны 10 сарын 24-ний өдөр IPTV болон OTT-ээр хийв.

“Алтраад байгаа шар гэгээ, Алаг газрын хаяаг аргадна даа”

Монголын нүүдэлчин соёлын тухай болон хамжлагын үеийн нийгмийн ондоошилыг харуулсан уг киноны эх зохиолыг Төрийн шагналт СГЗ Шагдарсүрэнгийн ГҮРБАЗАР бичжээ.

Киноны зураг авалтыг говь, хангай хослуулан хийсэн нь Монгол Улсын гайхамшигт байгалийн өвөрмөц тогтоцуудыг харуулжээ. Уг киноны үзэгчдийн сэтгэгдэлээс:

Жүжигчин Б.Мишээл: Монгол ухаан ямар агуу байдгийг харуулахаас гадна, эх хүний хайр, хүний сайхан сэтгэлийг харуулсан уран бүтээл болжээ. Одоо сэтгэгдэлээ хэлэхэд хүртэл хоолой зангираад уйлах гээд байна гэжээ. Мөн жүжигчдийн уран чадварыг онцолжээ.

Загвар өмсөгч С.Төгс: Хүүтэй болмоор санагдлаа. Ингэж бодогдуулдаг зүйл маш цөөхөн байдаг тэгэхээр энэ кино үнэхээр сайн кино болсон байна.

Жүжигчин найруулагч Б.Тамир: Сайхан МОНГОЛ ДРАМА салхи сэвэлзээд ороод ирлээ. Хүмүүсийн эрэлтэд нийцсэн орчин цагийн сайхан МОНГОЛ КИНО болжээ гэж онцолжээ.

Найруулагч: Б.Батдэлгэр
Дүрүүдэд : Н.Ялалт / СТА /, Э.Батнямбуу / СТА /, Т.Энэрэл, Л.Жижжалам, Э.Тодгэрэл / СТА /

кино баг

Гэрэлтүүлэгч: Ч.Төгөлдөр, Нүүр хувиргагч: Ц.Дэлгэр, Ерөнхий зураглаач: Г.Гүенбаатар, Дууны найруулагч: Л.Цэрэнтогтох, Дууны оператор: Н.Бадамсамбуу, Г.Ууганцогт, Эвлүүлгийн найруулагч: Г.Гүенбаатар, Хөгжмийн зохиолч: Б.Санчир, Продакшн менежер: Б.Анхзаяа, Продакшн дизайнер: Д.Батбилэг, 1-р туслах найруулагч: Б.Цэндсүрэн, гүйцэтгэх продюсер Б.Тайшир, Г.Гүенбаатар, Л.Цэрэнтогтох, Зургийн найруулагч: Г.Гүенбаатар, Продюсер: Ү.Баяржаргал, Кино зохиолч: Б.Батдэлгэр, Эх зохиолч: Ш.Гүрбазар, Найруулагч: Б.Батдэлгэр


шар гэгээ киноны жүжигчид

жүжигчин ялалт

Н.ЯЛАЛТ / СТА /

жүжигчин энэрэл

Т.ЭНЭРЭЛ

жүжигчин батнямбуу

Э.БАТНЯМБУУ / СТА /

жүжигчин жижжалам

Л.ЖИЖЖАЛАМ

жүжигчин тодгэрэл

Э.ТОДГЭРЭЛ / СТА /

жүжигчин даваасамба

Ш.ДАВААСАМБА / МУГЖ /

жүжигчин цэрэндарьзав

Д.ЦЭРЭНДАРЬЗАВ / МУГЖ /

жүжигчин үржинханд

О.ҮРЖИНХАНД

Төстэй Кинонууд