
Анкет
Товч танилцуулга
Намтар
Г.Гүенбаатар: “Зураглаач хүн зүгээр л нэг “rec” дараад ажилладаг биш, Жүжигчидтэйгээ ижилхэн сэтгэл хөдлөлийг авч байж сайн зургаа авдаг”
Зураглаач Ганхуягийн Гүенбаатар 1987 онд төрсөн. «Фантастик» продакшны «Маш нууц-1», «Байтаг богд», «37-р Точка», «Миний ах атаман», «Буруу өрөг» зэрэг бүтээлээс гадна «Хувьсал» продакшны «Тэнгэрээс буусан од», «Аримун»-ы «Халуун зүрх», мөн «Бүсгүй», «Шар гэгээ», «Сорил», «Бүүвэй», «Задлаагүй захиа» зэрэг олон бүтээлийн ерөнхий зураглаач, оператор, зургийн найруулагчаар ажилласан.
«Кино театрт үзэж байгаа хүмүүс Гүенбаатарын харсан өнцөг, мэдрэмжээр үзэж, уйлж, шагшин магтаж байна гээд бод доо. Энэ бол хамгийн сайхан мэдрэмж» гэж тэрээр ярьдаг. Киноны зургийг зүгээр нэг товч дараад авчихдаггүй, бодож төлөвлөж, бүтээл бүрээ тархи зүрхээ уудлан хийдэг гэдгээ тэр онцолдог.
Камерын ард олон жил ажилласны дараа Гүенбаатар өдгөө SoMedia кино платформын Ерөнхий захирлаар ажиллаж, монгол киног үзэгчдэд хүргэх ажлыг өөр талаас нь үргэлжлүүлж байна.
Фото
Гэрэл зургийн цомог
Бусад уран бүтээлч
Жүжигчдийн мэдээллийн сан
Гүенбаатар — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.






