ЖҮЖИГЧИН

ЭНХБАЯРЫНАЛДАР

Жүжигчин

Төрсөн 19855 кино1 шагнал, цолЭрэгтэй жүжигчид
жүжигчин Алдар

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он
1985 – 11 – 04
Жил, орд
Үхэр жилтэй, Хилэнцийн орд
Төгссөн сургууль
СУИС
Мэргэжил
Жүжигчин
Гавьяа шагнал
  • Соёлын тэргүүний ажилтан СТА
Уран бүтээл
“Хайрыг хайрла” УСК дүр Тулга – 2006 он “Хайр Харуусал” УСК дүр Өлзий “Хүүгүй Ломбард” УСК дүр Үрлээ “Учрал” УСК дүр Очироо “Аз Жаргалын Шок” УСК дүр Батаа “Миний ах атаман” УСК дүр Бамбарууш “247 Градус” УСК дүр Идэр “Маш Нууц” УСК дүр Самбуу “Том Толгойтын Романс” УСК – 2015 онд зохиолчоор ажилласан “18 Нас би чамд хайртай” УСК – 2016 онд кинонд зохиолч, найруулагчаар ажилласан. “Зүрхний Хилэн” зохиолч, Гол дүр Дүгэр- “One Night” УСК – 2017 онд зохиолч, ерөнхий найруулагч. 37-р Точка Шизо гол дүр – 2019онд “Zura” УСК – 2020 онд зохиолч, найруулагч

Намтар

Э.Алдар: Багадаа огт урлагийн хүн болно гэж бодож байгаагүй

Жүжигчин Э. Алдар бага насаа Украйнд өнгөрүүлсэн буюу 13 настайдаа Монголдоо ирж байв. Гэр бүлээрээ Украйнд байсан болохоор дипломатч болно гэж дотроо их боддог байсан аж.

Гэтэл дунд сургуулийн урлагийн үзлэгээр яг өөрийнх нь гарах хэсэг дээр хөгжим нь гацаж хүмүүсийг сатааруулахын тулд ТВ коктейлын Цоомоотой шууд алдаагүй ярьсан байна. Алдар: “Урлагийн үзлэг дууссаны дараа Цоомоо ах ”Алдар аа, чи СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөч” гэж байсан, тэр үед “Дүү нь өөр хүсэл мөрөөдөлтэй” гээд л нэг их тоогоогүй. Учир нь МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сураад, шууд дипломатч болоод буцаад Орос руу явж амьдарна гэсэн бодлоосоо салаагүй байсан. Тэгээд аравдугаар ангид ордог жилээ өөрөө урлагийн үзлэгээ найруулан тавьж эхлэхэд манай ангийнхан ч гэсэн “Алдар аа, чи жүжигчин болооч” гэж хэлж байлаа.

Төгсдөг жилээ МУИС, СУИС хоёрт хоёуланд нь шалгалт өгч, хоёуланд нь тэнцсэн. Яг сонгох үед “За ер нь жүжигчний мэргэжил гоё юм байна” гээд, өөрийгөө их сайн хөгжүүлэх юм бол болох юм шиг санагдаад сонгосон доо” гэв. Түүний урлагт хөл тавьсан замнал ийм байх нь.

Алдар — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.