ЖҮЖИГЧИН

ТӨРБИЛЭГИЙНИРЭЭДҮЙ

Жүжигчин, найруулагч

жүжигчин Ирээдүй

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он
2000.05.21
Жил, орд
Луу жилтэй, Ихрийн орд
Төгссөн сургууль
СУИС
Ажил эрхлэлт
Жүжигчин, найруулагч- Армата production жүжигчин
Уран бүтээл
1. “The War”( 1-р найруулагч, зохиолч) 2. “Мүүвий” кино контент (Гол дүр) 3. “Зүсэм зүрх” МУСК( Туслах дүр ) 4. “Jingle fails” Кино контент (Туслах дүр) 5. “Сорил” МУСК ( Гол дүр ) 6. “Мануухай” МУСК (Туслах дүр) 7. “Чи миний дуршил” (Ерөнхий Гэрэлтүүлэгч) 8. “17 Promax” кино контент (Туслах дүр) 9. “Бүлэг” ОАК (Туслах дүр) 10. “Fearbook” (Гол дүр) 11. “Сүнстээнт” (Зохиолч, гол дүр) 12. Нүүргүй хүн DOZ гэх мэт уран бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээж зарим кинонд найруулагч, гэрэлтүүлэгчийн ажлуудыг хийж буй авьяастай залуу уран бүтээлч юм.

Намтар

Жүжигчин Т.Ирээдүй: Бид хоёрдугаар курстээ “Армата” продакшнаа байгуулсан

Жүжигчин, найруулагч Төрбилэгийн Ирээдүй 2000 оны тавдугаар сарын 21-нд төрсөн бөгөөд Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцсан. Сургуулиа төгсөж ч амжаагүй байхдаа найзуудтайгаа хамт «Армата» продакшныг байгуулж, өөрсдөө уран бүтээл туурвиж эхэлсэн хөдөлмөрч залуу уран бүтээлч юм.

«The War» бүтээлийн нэгдүгээр найруулагч, зохиолчоор ажилласан бол «Мүүвий» кино контентод гол дүр, «Зүсэм зүрх» МУСК-д туслах дүр бүтээсэн. Богино хэмжээний бүтээлээсээ эхлээд бүрэн хэмжээний кино хүртэл өргөжсөн замыг маш богино хугацаанд туулж байгаа нь түүний онцлог.

«Хүмүүсийн гаргадаг алдаа, бодлогогүй үйлдлүүдийг хөгжилтэй байдлаар гаргаж, далд утгаараа энэ үйлдлээ болиорой гэсэн санааг илэрхийлэхийг хичээдэг» гэж тэрээр Армата продакшны бичлэгүүдийн тухай ярьдаг.

Фото

Гэрэл зургийн цомог

Ирээдүй — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.