ЖҮЖИГЧИН

ЦЭЦГЭЭГИЙНГАНЗОРИГ

Жүжигчин

Төрсөн 19811 шагнал, цолЭрэгтэй жүжигчид
жүжигчин Ганзориг

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он сар өдөр
1981-01-28
Мэргэжил
Жүжигчин
Гавьяа шагнал
  • Соёлын Тэргүүний ажилтан
Уран бүтээл
Овжин охид, Мөрөөдлийн хөлөг онгоц, Холион бантан, Зура, Баярлалаа ээж ээ болон хошин урлагийн дэлгэцийн уран бүтээл гээд нийт 20 гаруй уран бүтээл туурвижээ.

Намтар

Ц.Ганзориг: “Овжин охидын сампилын дүрдээ их хайртай”

Жүжигчин Ц. Ганзориг: УГЗ Ж.Биндэо найруулагчийн Овжин охид кино 2001 онд буюу одоогоос 23 жилийн өмнө дэлгэцэнд гарч байсан. Миний хувьд залуу насаа мөнхөлж үлдээсэн сайхан дүр учраас маш гоё дурсамж үлдээсэн. Эргээд дурсахад, кино дэлгэцэнд гарсны дараах хүмүүс сэтгэгдэл маш тод санаанд бууж байна.

Гудамжаар явахаар эмээ, өвөө нар “Эвий, эвий нөгөө муу өнчин хүү явж байна” гээд залуучууд нь “Нөгөө хөдөөний тэнэг Сампил чинь явж байна” гэх жишээний их л олон зүйл болж өнгөрсөн байдаг. Одоо бодоход их сайхан дурсамж болж үлдсэн байна. Овжин охидын араас маш олон киноны санал ирсэн. Одоо санаж байгаагаар Мөрөөдлийн хөлөг онгоц гээд л эхэлж байсан санагдаж байна.

Товчхондоо бол миний уран бүтээлүүд Сампилаас хойш ер нь тасраагүй. Маш олон уран бүтээлд, олон сайхан дүрийг бүтээсэн. Тэр дундаа эерэг дүрийн санал маш их ирдэг байсан. Түүнээс гадна “Шинэ үе” продашнд жүжигчнээр орж чадсан маань ч Сампилын дүртэй салшгүй холбоотой.

Фото

Гэрэл зургийн цомог

Бусад уран бүтээлч

Жүжигчдийн мэдээллийн сан

Ганзориг — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.