МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН

ДОРЖИЙНБАТТӨМӨР

Монгол Улсын Гавьяат Жүжигчин

Төрсөн 19811 шагнал, цолЭрэгтэй жүжигчид
жүжигчин Баттөмөр

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он сар өдөр
1981-06-02
Мэргэжил
Жүжигчин
Гавьяа шагнал
  • Монгол Улсын Гавьяат Жүжигчин
Уран бүтээл
“Х түц” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Б.Баттөмөр хамгийн анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажиллаж байжээ. Харин дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан гэнэ. Драмын театраасаа өрх тусгаарлаж Мөрөөдлийн театрын суурийг тавилцсан Батаа чөлөөт уран бүтээлч болсон. Дэлгэцийн бүтээлд босс болох нь түүнд ихэд таалагдсан гэлтэй. Приусны Босс, Микроны босс зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулаад харин сүүлд дауны өвчинтэй хүүгийн амьдралаар “Трио” нэртэй кино хийсэн. Тэгвэл тэд тус киногоо дэлхийн А зэрэглэлийн кино наадамд сойж, шагнал хүртжээ.

Намтар

Д.Баттөмөр: “Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах чинь сайхан”

Жүжигчин Батаа: “Х Түц” хамтлагтаа байхад телевизийн хошин шог тавьсан юм. Тэрэн дээр Нарансолонго бид хоёр эхнэр нөхөр болоод гэртээ банш хийж “Мянган нэрийн барааны дэлгүүр” дээр зардаг. Тэр дүрийг бүтээснээс хойш л хүмүүс “банш” Батаа гэх болсон. Түүний найруулсан “Трио” уран сайхны кино АНУ-д зохион байгуулж байгаа “Free Speech Film” олон улсын кМонголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.ино наадмаас 19 дэх шагналаа хүлээн авсан.

Фото

Гэрэл зургийн цомог

Бусад уран бүтээлч

Жүжигчдийн мэдээллийн сан

Баттөмөр — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.