МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН

САНЖААГИЙӨЛЗИЙХҮҮ

Монгол Улсын Гавьяат Жүжигчин

жүжигчин Өлзийхүү

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он
1967-12-18
Жил, орд
Хонь жилтэй, Нумын орд
Төгссөн сургууль
СУИС- кино драмын жүжигчин
Боловсрол
“Өглөөний тэнгэрийн одод”, “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” зэрэг 30-аад жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ. Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм. “Өнгөт инээд” продакшн нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж “Шилдэг өнгө” нэртэй болсон.

Намтар

Жүжигчин С.Өлзийхүү: “Сэхээн амьдруулах тасагт хоёр жил ажилласныхаа дараа жүжигчнээр суралцсан”

Жүжигчин С. Өлзийхүү: Анагаахын дунд сургуульд хоёр жил суралцаад, Улсын клиникийн I Төв эмнэлэгт ажлын гараагаа эхэлсэн. Сэхээн амьдруулах тасагт хоёр жил ажилласныхаа дараа жүжигчнээр суралцаж байлаа.

Миний анхны хамт олон учраас ч тэр үү, Улсын клиникийн төв эмнэлгийнхэндээ их хайртай. Энд л “Ажлыг ингэж хийх ёстой юм байна” гэдэг хариуцлага, ухамсарыг өөртөө суулгаж авч байлаа. Дараа нь СУИС-д орсон чинь хэр баргийн бэрхшээлийг тоохгүй байгаа юм.

Яагаад гэхээр, өмнө нь түүнээс хэцүү ажил хийж үзсэн хүнд тэр бэрхшээл харьцангуй гайгүй санагддаг байлаа. Мэдээж, огт мэдэхгүй салбарт ороход хэцүү зүйл байлгүй л яахав. Гэхдээ өөрөө түүндээ сонирхолтой учраас хэцүү бүхэн нь хүртэл гоё санагддаг байсан.

Фото

Гэрэл зургийн цомог

Өлзийхүү — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.