сорил

“Promixfilm”, “Young madness”, “Redpoint media”, “PromixSound production” студийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн, найруулагч Б.Батдэлгэрийн анхны бүтээл “Сорил” уран сайхны кино 2022 оны 11 сарын 4-ний өдөр бүх кино театруудаар нээлтээ хийсэн.

“Сорил” кино төслийн ажил 2021 оноос эхлээд энэ оны тавдугаар сард зураг авалтаа хийж, 130 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ.

Киноны товч агуулгын хувьд шөнөөр үйл ажиллагаа явуулдаг, хатуу дүрэмтэй нууцлагдмал сургуульд хүн бүр хүүхдээ сургахыг хүсдэг бөгөөд эцэг эхчүүд, хөрөнгө оруулагч нар тэднээс өндөр хүлээлттэй байдаг аж. Багш нар болон гэр бүлийн дарамт шахалтаар тусгаарлагдан сурч байгаа оюутнууд ямар ч хамаагүй аргаар энэ сургуулийг төгсөхөөр  шийднэ. Гэвч энэ сургууль нь хэний ч санаанд оромгүй нууцыг агуулж байгааг оюутнууд өөрсдөө олж илрүүлэхээр шийддэг. 

Энэхүү кинонд олны танил жүжигчдийн хүүхдүүд тоглосон гэдгээрээ бас сонирхолтой- Жүжигчин СТА С.Ариунбямбын охин А.Номин-Эрдэнэ, жүжигчин, найруулагч Ё.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын хүү Х.Сумъяадорж, найруулагч МУСТА Б.Гарамхандын хүү Г.Дөлгөөн-Эрдэнэ, залуу авьяаслаг жүжигчин М.Бат-Эрэн, Т.Ирээдүй нар гол болон туслах дүр дээр ажилласан.

Найруулагч: Б.Батдэлгэр
Дүрүүдэд : МУГЖ Д.Сүхбаатар, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Д.Бямбацогт, жүжигчин Л.Жижжалам, Язгуур урлагийн Алтай хамтлагийн бие биелээч, Хотон угсаатны 14 дэх үеийн өвлөн уламжлагч шинэхэн МУСТА Б.Ганзориг нар тогложээ.

кино баг

Ерөнхий зураглаачаар МУСТА Г.Гүенбаатар (RedPoint media), киноны зураачаар МУСТА Н.Болор-Эрдэнэ түүний баг хамт олон, стилист Г.Хорол-Энх, нүүр хувиргагч Ц.Лхагвацэцэг, зургийн дарга МУСТА Б.Чинзориг, дууны найруулагч МУСТА Л.Цэрэнтогтох “PromixSound production”-ын баг, гэрэлтүүлэгч МУСТА Ч.Төгөлдөр, хөгжмийн зохиолч Б.Санчир, эвлүүлэгч Б.Ундрахбаяр, өнгө шүүлт Т.Анхтамир, графикч Ш.Тансаг, продакшн менежерээр А.Нарангарвуу ажиллажээ.


сорил киноны жүжигчид

жүжигчин А.Номин-Эрдэнэ

А. НОМИН-ЭРДЭНЭ

жүжигчин Бямбацогт

Д. БЯМБАЦОГТ

Жүжигчин Бат-Эрин

М.БАТ-ЭРИН

жүжигчин Дөлгөөн-Эрдэнэ

Г. ДӨЛГӨӨН-ЭРДЭНЭ

залуу жүжигчин ирээдүй

Т. ИРЭЭДҮЙ

бие биелээч Ганзориг

Б. ГАНЗОРИГ

jujigchin jijjalam

Л. ЖИЖЖАЛАМ

жүжигчин оюундарь

Ж. ОЮУНДАРЬ

Төстэй Кинонууд