
Анкет
Товч танилцуулга
Намтар
Жүжигчин А.Номин-Эрдэнэ: Хэрвээ би жүжигчин болоогүй бол Бүжигчин болох байсан
А. Номин-Эрдэнэ: ”Багаасаа л театрын хүүхэд байсан болохоор эргэлт буцалтгүй урлагийн хүн болох нь ойлгомжтой байсан. Гэхдээ жүжигчин биш бүжигчин болохыг хүсдэг байсан. Би багадаа балетчин болно гэж мөрөөддөг байлаа.
Тэгээд Хөгжим бүжгийн коллежид балетын ангид орох гэсэн боловч анги нь таарахгүй ардын бүжгийн ангид орсон. Ардын бүжгийн ангид орчихоод хөл, нуруундаа гэмтэл авсан. Бэртэл авсны дараа эмч нар “Чи эрт мэдээгүй байсан бол сууугаа болж магадгүй байх байлаа. Дахиж бүжиглэж болохгүй.
Бүжгээ орхи” гэж хэлж байсан. Тэр үед л зорилгоо буруу тодорхойлсноо ойлгож, болох ёсгүй юмыг хүчээр болгож болдоггүй гэдгийг ухаарсан. Хүн болгон намайг жүжигчин болно гэдэг. Тэгээд л “Би жүжигчин л болох юм байна” гээд шийдсэн”.
Фото
Гэрэл зургийн цомог
Бусад уран бүтээлч
Жүжигчдийн мэдээллийн сан
Номин-эрдэнэ — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.






