Нүүр / Original киноны үнийн санал
Платформ · ТВ · Дистрибьютор
Original киноны үнийн санал
Aranjin Pictures-ийн Original уран сайхны киног өөрийн платформ, телевиз, OTT үйлчилгээндээ гаргах лицензийн үнийн санал. 3 жилийн эрх $500-оос эхэлнэ.
Каталог
7 кино, эрх бүрийн үнэ
Постер дээр дарж киноны тайлбар, баг бүрэлдэхүүн, трейлер болон онцгой / онцгой бус эрхийн үнийг харна уу.
Насанд хүрэгчдэд зориулсан 10 бүтээлийн (18+) каталог тусдаа бөгөөд хүсэлтээр илгээнэ — [email protected] эсвэл 75050225.
Нөхцөл
Лиценз хэрхэн ажилладаг вэ
Онцгой бус эрх
Киног өөрийн платформ, сувагтаа 3 жилийн хугацаанд гаргана. Бусад платформ ч мөн адил эрх авах боломжтой.
Онцгой эрх
3 жилийн хугацаанд тухайн киног зөвхөн танай платформ гаргана — өрсөлдөгчдөд давтагдахгүй контент.
Хэрхэн авах вэ
Сонирхсон киноныхоо нэрийг бидэнд илгээгээрэй. Гэрээ, файл хүлээлгэн өгөх нөхцөлийг тохиролцоно.
Драм · 15+
Задлаагүй захиа
THE UNOPENED LETTER · 2026 · Аранжин Пикчерс
Өргөж авсан насанд хүрээгүй хүү нь өөрийгөө насанд хүрсэн гэж худлаа хэлж цэрэгт бүртгүүлснээр дайнд татагдав. Ганц хүүгээ амьд ирэхийг бэтгэртлээ харуулдана. Удаан хүлээсний эцэст түүнд захиа ирнэ. Тэр дугтуйнд ямар мэдээ байгааг хэн ч үл мэднэ.
Лицензийн төлбөр · 3 жил
Драм · 15+
Татар
TATAR · 2025 · Аранжин Пикчерс
Хип хоп урлаг Монголд дөнгөж хөгжиж эхэлж байсан 1999 оны үед, хотын захад амьдардаг Заяа, Жагаа, Мөөгий нар «Татар» хамтлагийг байгуулна. Тэдний хөгжим бол зүгээр нэг бит, үг биш, харин амьдралынх нь хүнд бэрхшээл, нийгмийн хатуу үнэнийг илэрхийлэх дуу хоолой нь байлаа.
Лицензийн төлбөр · 3 жил
Инээдмийн · 15+
Dolge ажиллагаа
OPERATION DOLGE · 2025 · Аранжин Пикчерс, ANBU production
Зүү орох зайгүй дотно багын найзууд шинээр шилжиж ирсэн охинд зэрэг дурлана. Тэд нөхөрлөлөө хадгалах уу, эсвэл хайр сэтгэлээ дагах уу гэдэг хүнд сонголттой тулна.
Лицензийн төлбөр · 3 жил
Инээдмийн · 15+
Нусан багааяа
DAY ONE BUDDY · 2025 · Аранжин Пикчерс, ANBU production
Зүү орох зайгүй дотно багын найзууд шинээр шилжиж ирсэн охинд зэрэг дурлана. Тэд нөхөрлөлөө хадгалах уу, эсвэл хайр сэтгэлээ дагах уу гэдэг хүнд сонголттой тулна.
Лицензийн төлбөр · 3 жил
Сэтгэлзүйн триллер · 10+
Сорил
THE TEST · 2024 · Аранжин Пикчерс
Төгсөхөөс нааш хаашаа ч гарах боломжгүй хатуу гэрээтэй нууцлагдмал шөнийн сургуульд тусгаарлагдан сурч байгаа оюутнууд сургуулийн дүрмийг зөрчин мэдэх ёсгүй нууцыг олж мэдэснээр тэднийг төсөөлж байгаагүй зүйл угтах болно. Чухам энэ сургуульд ямар нууц нуугдаж байгаа бол…
Лицензийн төлбөр · 3 жил
Драм · 13+
Бүүвэй
NOT ALONE · 2024 · Аранжин Пикчерс
Газар хөдлөлтөөс үүдсэн уулын цасан нурангинд өндөр уулын бэлд амьдрах жирэмсэн бүсгүй гэртэйгээ дарагдана. Тэр амьд үлдэх боломжгүй ч гэсэн хүүхдээ төрүүлэхийн тулд амь тэмцэнэ.
Лицензийн төлбөр · 3 жил
Драм · 15+
Шар гэгээ
HORIZON · 2023 · Аранжин Пикчерс
Хүүхэд заяадаггүй хос айлаас ганц хүүг нь өргөж авсан ч хүүг нь хүн болгож чадалгүй алдаж орхив. Удалгүй тэд хүүтэй болов. Гэвч хүүгээ өргүүлсэн хос тэдний хүүг өргөж авахаар ирнэ.
Лицензийн төлбөр · 3 жил
