Нүүр / Aranjin Pictures / ЗАДЛААГҮЙ ЗАХИА
ДРАМА
ЗАДЛААГҮЙ ЗАХИА
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн, хүлээлтийн тухай өгүүлэх драма.
Somedia OriginalАгуулга
Юуны тухай кино вэ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар “Бүүвэй”, “Сорил”, “Шар гэгээ”, “Татар” кинонуудыг бүтээсэн Б.Батдэлгэр ажилласан байна.
Уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчдээс эхлээд, шинэ өнгө төрхийг бий болгох үүднээс олон нийтэд танигдаж амжаагүй уран бүтээлчдийг гол дүрээр урьж тоглуулсан нь онцлууштай юм. Найруулагч Б.Батдэлгэр дүрийн сонгон шалгаруулалтыг их няхуур хийдэг гэдэг нь энэ удаагийн дэлгэцийн бүтээлээс нь ч харагдана гэдгийг хамтран ажилласан уран бүтээлчид нь хэлж байв.
Учир нь найруулагч 21 аймгаас дүрийн сонгон шалгаруулалт зарлаж, эрж хайсны эцэст Монгол орны баруун хязгаар Увс аймгаас гол дүрээ олсон гэнэ. Энэ мэт жүжигчдийн онцгой сонголт нь түүний кино болгондоо олонд танигдаагүй шинэ дүр төрхийг гаргаж ирэх боломжийг нээж өгдөг байж магадгүй юм.
Уран бүтээлч баг
Хэн бүтээсэн бэ
- Ерөнхий найруулагч
- Б.Батдэлгэр
- Эх зохиол
- Б.Лхагвасүрэн — “Дутуу хээтэй тооно” жүжиг
- Ерөнхий продюсер
- МУСТА Л.Цэрэнтогтох (PromixSound production)
- Ерөнхий зураглаач
- Г.Гүенбаатар
- Дүрүүдэд
- МУСТА Ц.Лхагва, МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ Г.Золбоот, Л.Жижжалам, М.Бат-Эрдэнэ, М.Анужин
Дэлгэцэн дээр
Трейлер, богино хэсгүүд
“Задлаагүй захиа” — трейлер
Киноны дуу
Аавдаа бичих захидлын уралдаан
Кадрууд
Киноны гэрэл зураг
Үзэгчдийн сэтгэгдэл
Юу гэж хэлсэн бэ
Хүлээлт гэдэг бол өөрийнхөө тайтгарлыг хэлдэг юм шиг байна.
Үзэгчийн сэтгэгдэлЯг энэ кино шиг өнгөрсөн түүхийнхээ тодорхой түүхийг зөв харуулсан ийм уран бүтээлүүд цаашид олон гараасай.
Үзэгчийн сэтгэгдэлНулимс өөрөө ирдэг кино. Хэт хүчлээгүй, хэт хүчиллэг хийгээр утаагүй — миний нулимс өөрөө л тунарсан.
Үзэгчийн сэтгэгдэл«ЗАДЛААГҮЙ ЗАХИА»-г SoMedia-гаас үзээрэй
Албан ёсны эрхтэй, дуу дүрсний өндөр чанартай. Апп-аа татаад хаанаас ч үзнэ.








