Нүүр / Aranjin Pictures / ШАР ГЭГЭЭ

ТҮҮХЭН ДРАМА

ШАР ГЭГЭЭ

“Алтраад байгаа шар гэгээ, Алаг газрын хаяаг аргадна даа” — хамжлагын үеийн Монголыг өгүүлсэн, Хангарьд цомын эзэн драма.

Он 2023Төрөл Түүхэн драмаНээлт 2023 оны 10 дугаар сарын 24 — IPTV ба OTTСтуди PromixSound production · RedPoint mediaШагнал 3
ШАР ГЭГЭЭ киноны постерSomedia Original

Агуулга

Юуны тухай кино вэ

Монголын нүүдэлчин соёлын тухай болон хамжлагын үеийн нийгмийн ондоошилыг харуулсан уг киноны эх зохиолыг Төрийн шагналт СГЗ Шагдарсүрэнгийн Гүрбазар бичжээ.

Киноны зураг авалтыг говь, хангай хослуулан хийсэн нь Монгол Улсын гайхамшигт байгалийн өвөрмөц тогтоцуудыг харуулжээ.

Найруулагч Б.Батдэлгэр: «Киноны тухайд МОНГОЛ ХҮНий гурван чанар бий — мөн чанар, амин чанар, шинж чанар. Энэ гурван чанар өдгөө алдагдаад байгаа бөгөөд дүрүүдэд монгол хүний дотоод мөн чанар хийгээд байгаль эх дэлхийтэй жам ёсоор харьцах ёсон, хүн байгаль хоёрын уялдаа холбоо, амьдран оршихуйн үнэн шингэсэн. Үр хүүхэд, гэр бүлийн үнэт зүйл, энэрхүй хийгээд үйлийн үрийн тухай, хамжлагын үеийн кино юм. Кино зохиолоос эхлээд зураг авалт дуустал 1 жил хагасын хугацаа орсон, хангай говь хослож зураг авалт үргэлжилсэн.»

Хүлээн зөвшөөрөл

Шагнал, нэр хүнд

  • 2023Улаанбаатар олон улсын кино наадам — Шилдэг кино зохиол (Хангарьд цом)
  • 2023Улаанбаатар олон улсын кино наадам — Шилдэг туслах эмэгтэй дүр
  • 2023Улаанбаатар олон улсын кино наадам — Шилдэг хөгжмийн зохиол

Уран бүтээлч баг

Хэн бүтээсэн бэ

Найруулагч
Б.Батдэлгэр
Эх зохиолч
Ш.Гүрбазар
Кино зохиолч
Б.Батдэлгэр
Продюсер
Ү.Баяржаргал
Ерөнхий зураглаач
Г.Гүенбаатар
Зургийн найруулагч
Г.Гүенбаатар
Эвлүүлгийн найруулагч
Г.Гүенбаатар
Дууны найруулагч
Л.Цэрэнтогтох
Дууны оператор
Н.Бадамсамбуу, Г.Ууганцогт
Хөгжмийн зохиолч
Б.Санчир
Продакшн дизайнер
Д.Батбилэг
Продакшн менежер
Б.Анхзаяа
1-р туслах найруулагч
Б.Цэндсүрэн
Гэрэлтүүлэгч
Ч.Төгөлдөр
Нүүр хувиргагч
Ц.Дэлгэр

Дэлгэцэн дээр

Трейлер, богино хэсгүүд

“Шар гэгээ” — трейлер

Кадрууд

Киноны гэрэл зураг

Үзэгчдийн сэтгэгдэл

Юу гэж хэлсэн бэ

Монгол ухаан ямар агуу байдгийг харуулахаас гадна, эх хүний хайр, хүний сайхан сэтгэлийг харуулсан уран бүтээл болжээ. Одоо сэтгэгдэлээ хэлэхэд хүртэл хоолой зангираад уйлах гээд байна.

Жүжигчин Б.Мишээл

Хүүтэй болмоор санагдлаа. Ингэж бодогдуулдаг зүйл маш цөөхөн байдаг, тэгэхээр энэ кино үнэхээр сайн кино болсон байна.

Загвар өмсөгч С.Төгс

Сайхан МОНГОЛ ДРАМА салхи сэвэлзээд ороод ирлээ. Хүмүүсийн эрэлтэд нийцсэн орчин цагийн сайхан МОНГОЛ КИНО болжээ.

Жүжигчин, найруулагч Б.Тамир

«ШАР ГЭГЭЭ»-г SoMedia-гаас үзээрэй

Албан ёсны эрхтэй, дуу дүрсний өндөр чанартай. Апп-аа татаад хаанаас ч үзнэ.