пүрэвдоржийн цэрэндагва
Жүжигчин

МУ-ын хөдөлмөрийн баатар п.цэрэндагва
Жүжигчин Цэрэндагва нь 1948 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мэндэлжээ. Түүний гэргий нь АЖ Дагвадоржийн Мэндбаяр юм. Хосууд 2023 онд 50 жил ханилж “Алтан хурим”-аа сүр дуулиан дүүрэн хийсэн билээ. Түүний бүтээсэн дүрүүд, тоглосон кинонууд кино урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг энэ цаг үеийн томоохон төлөөлөл болсон хүн билээ. 1978 оноос УДЭТ-д жүжигнээр ажилласан ба бидний мэдэх “Тамгагүй төр”, ” Атга нөж”, “Саран хөхөө” “Парисын дарь эхийн сүм” гэх мэт жүжгүүдэд тайзны 100 гаруй дүр бүтээж, нэлээдгүй шагнал авч байжээ. Түүний урлагт хайртай, тасралтгүй хичээсэн зүтгэлийг төр засаг үнэлж 2021 онд МУ-ын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хэргэм хүртээсэн байна.