цэгмидийн төмөрбаатар
Жүжигчин

Жүжигчин төмөрбаатарын хүү т.анар
Алтан үеийн алдарт жүжигчдийн нэг гэгддэг Цагааны Цэгмид агсны хүү болох Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар өнөө цагийн шилдэг уран бүтээлчдийн нэг билээ. Тэрээр тайз болон дэлгэцийн 100-аад бүтээлд дүр бүтээсэн байна. Тэгвэл түүнтэй усны дусал мэт адилхан том хүү Т.Анар нь аавынхаа мэргэжлийг өвлөн, урлагийн замаар замнаж буй нэгэн. Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар хүү Т.Анарыг МҮОНТ-ийн “Улаан эрэг” олон ангит киноны Мангас Мягмарын дүрээр илүүтэй таних биз. Мөн тэрбээр “Чонын алтан шагай”, “Улаан дөрвөлжин”, “Сүүлчийн шөнө” зэрэг 10 гаруй дэлгэцийн бүтээлд тоглож байжээ.