ЗАДЛААГҮЙ ЗАХИА

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар “Бүүвэй”, “Сорил“, “Шар гэгээ”,“Татар” кинонуудыг бүтээсэн Б.Батдэлгэр ажилласан байна. Уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчдээс эхлээд шинэ өнгө төрхийг бий болгох үүднээс олон нийтэд танигдаж амжаагүй уран бүтээлчдийг гол дүрээр урьж тоглуулсан нь онцлууштай юм. Тэрбээр кино уран бүтээлдээ оролцох дүрийн сонгон шалгаруулалтыг их няхуур хийдэг гэдэг нь энэ удаагийн дэлгэцийн бүтээлээс нь ч харагдана гэдгийг хамтран ажилласан уран бүтээлчид нь хэлж байв. Учир нь найруулагч Б.Батдэлгэр 21 аймгаас дүрийн сонгон шалгаруулалт зарлаж эрж хайсны эцэст  Монгол орны баруун хязгаар Увс аймгаас гол дүрээ олсон гэнэ. Энэ мэт жүжигчдийн онцгой сонголт нь түүний кино болгондоо олонд танигдаагүй шинэ дүр төрхийг гаргаж ирэх боломжийг илүү нээж өгдөг байж магадгүй юм.

задлаагүй захиа

Кино багт:

Ерөнхий найруулагч: Б.Батдэлгэр, Киноны ерөнхий продюсераар PromixSound production-ны үүсгэн байгуулагч МУСТА Л.Цэрэнтогтох, Ерөнхий зураглаачаар Г. Гүенбаатар

Дүрүүдэд : МУСТА Ц. Лхагва, МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ Г. Золбоот, жүжигчин Л.Жижжалам, М. Бат-Эрдэнэ, М. Анужин нар тогложээ.

Киноны сэтгэгдэл:

ЗАДЛААГҮЙ ЗАХИА КИНОНЫ ДУУ:

ЗАДЛААГҮЙ ЗАХИА КИНОНЫ ХҮРЭЭНД ЯВАГДСАН ААВДАА БИЧИХ ЗАХИДЛЫН УРАЛДААН:

задлаагүй захиа киноны жүжигчид

jujigchin jijjalam

Л. ЖИЖЖАЛАМ

жүжигчин оюундарь

Ж. ОЮУНДАРЬ

Төстэй Кинонууд

бүсгүй