
Анкет
Товч танилцуулга
Намтар
Жүжигчин Т.Ирээдүй: Бид хоёрдугаар курстээ “Армата” продакшнаа байгуулсан
Жүжигчин, найруулагч Төрбилэгийн Ирээдүй 2000 оны тавдугаар сарын 21-нд төрсөн бөгөөд Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцсан. Сургуулиа төгсөж ч амжаагүй байхдаа найзуудтайгаа хамт «Армата» продакшныг байгуулж, өөрсдөө уран бүтээл туурвиж эхэлсэн хөдөлмөрч залуу уран бүтээлч юм.
«The War» бүтээлийн нэгдүгээр найруулагч, зохиолчоор ажилласан бол «Мүүвий» кино контентод гол дүр, «Зүсэм зүрх» МУСК-д туслах дүр бүтээсэн. Богино хэмжээний бүтээлээсээ эхлээд бүрэн хэмжээний кино хүртэл өргөжсөн замыг маш богино хугацаанд туулж байгаа нь түүний онцлог.
«Хүмүүсийн гаргадаг алдаа, бодлогогүй үйлдлүүдийг хөгжилтэй байдлаар гаргаж, далд утгаараа энэ үйлдлээ болиорой гэсэн санааг илэрхийлэхийг хичээдэг» гэж тэрээр Армата продакшны бичлэгүүдийн тухай ярьдаг.
Фото
Гэрэл зургийн цомог
Бусад уран бүтээлч
Жүжигчдийн мэдээллийн сан
Ирээдүй — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй
Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.






