МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН

ПУНЦАГИЙНЭРДЭНЭЗААН

Монгол Улсын Гавьяат Жүжигчин

Төрсөн 19721 шагнал, цолЭрэгтэй жүжигчид
жүжигчин Эрдэнэзаан

Анкет

Товч танилцуулга

Төрсөн он сар өдөр
1972 оны 4-р сарын 1
Мэргэжил
Жүжигчин
Гавьяа шагнал
  • Монгол Улсын Гавьяат Жүжигчин
Уран бүтээл
1994 оноос тайзан дээр тасралтгүй ажиллажээ. 2006 онд “Маск продашн” байгуулсан.
Мэдээлэл
Single ladies 1, 2, 3, Тавилан, Соёлын довтолгоо, Гэнэтийн зочид, Хувь заяа, Эхнэрийн зөв, Би гишүүн баймааргүй байна, Хайр өөрөө, Охиндоо өргөсөн тангараг, Баярлалаа ээж ээ, Хайр харуусал гэх мэт олон дэлгэцийн кино уран бүтээл туурвисан бөгөөд тайзны хошин урлагийн тоолж барамгүй олон уран бүтээл туурвисан билээ.

Намтар

П.Эрдэнэзаан: “Би Сэтгэлийн хөөрлөөр жүжигчин мэргэжил сонгосон”

Жүжигчин П. Эрдэнэзаан: Багадаа жүжигчин болно гэж бодож байсангүй. Зураг зурах маш их сонирхолтой. Уран зургийн нэлээд тэмцээн уралдаанд түрүүлээд, Орост үзэсгэлэн гаргаж байлаа. Намайг наймдугаар ангид байхад Дүрслэх урлагийн дунд сургуульд орооч гэсэн урилга ирж байсан.

Тэр үед наймдугаар ангийн хүү гэрээсээ хол явна гэхээр сэтгэлд багтахгүй байлаа. Ерөнхийдөө сурлагатай хүүхэд байсан. Манай гэр бүлд урлагийн хүн байгаагүй. Сэтгэлийн хөөрлөөр шахуу жүжигчний мэргэжлийг сонгочихсон.

Надад нөлөөлсөн хүн гэвэл манай ахын найз Батсүх гэж хүн байсан. Ах нь найруулагч хийдэг, төрсөн эгч нь жүжигчин байсан. Тэгээд жүжигчин байх сайхан тухай их ярьдаг байв. Аравдугаар ангид байхдаа жүжигчин болбол гоё юм шиг санагдаад. Гоё гоё кинонууд үзээд хүүхдийн дэврүүн бодлоор жүжигчин болъё гэж шийдсэн.

Фото

Гэрэл зургийн цомог

Эрдэнэзаан — уран бүтээлийг нь SoMedia-гаас үзээрэй

Монголын шилдэг кино, драмууд нэг дор. Апп-аа татаад хаанаас ч үзээрэй.