энхбаярын алдар
Жүжигчин
э. алдар: Багадаа огт урлагийн хүн болно гэж бодож байгаагүй
Жүжигчин Э. Алдар бага насаа Украйнд өнгөрүүлсэн буюу 13 настайдаа Монголдоо ирж байв. Гэр бүлээрээ Украйнд байсан болохоор дипломатч болно гэж дотроо их боддог байсан аж. Гэтэл дунд сургуулийн урлагийн үзлэгээр яг өөрийнх нь гарах хэсэг дээр хөгжим нь гацаж хүмүүсийг сатааруулахын тулд ТВ коктейлын Цоомоотой шууд алдаагүй ярьсан байна.
Алдар: “Урлагийн үзлэг дууссаны дараа Цоомоо ах “Алдар аа, чи СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөч” гэж байсан, тэр үед “Дүү нь өөр хүсэл мөрөөдөлтэй” гээд л нэг их тоогоогүй. Учир нь МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сураад, шууд дипломатч болоод буцаад Орос руу явж амьдарна гэсэн бодлоосоо салаагүй байсан. Тэгээд аравдугаар ангид ордог жилээ өөрөө урлагийн үзлэгээ найруулан тавьж эхлэхэд манай ангийнхан ч гэсэн “Алдар аа, чи жүжигчин болооч” гэж хэлж байлаа. Төгсдөг жилээ МУИС, СУИС хоёрт хоёуланд нь шалгалт өгч, хоёуланд нь тэнцсэн. Яг сонгох үед “За ер нь жүжигчний мэргэжил гоё юм байна” гээд, өөрийгөө их сайн хөгжүүлэх юм бол болох юм шиг санагдаад сонгосон доо” гэв. Түүний урлагт хөл тавьсан замнал ийм байх нь.