жаргалсайханы алтаншагай
Жүжигчин

Жүжигчин алтаншагайн мөрөөдлийн дүр
Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 2008 оноос хойш Фантастик продакшнд жүжигчнээр ажиллаж байгаа тэрээр Монголын практик буудлагын холбооны тамирчин мөн Монголын хамгаалалтын буудлагын холбооны тамирчин юм. Тэрээр 4 сайхан гүнжийн аав ба “Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү” гэжээ. Зура 2 болон Зура 3 дээр бүтээсэн дүр нь түүний мөрөөдлийн дүр гэж тэр онцолж байжээ.