батболдын барслхагва
Жүжигчин

Жүжигчин барслхагва эсрэг дүрд тоглох дуртай
Фантастик продакшны эсрэг дүрүүдийг баздаг жүжигчин Барслхагва ОУ-ын тавцанд ч мөн амжилттай яваа жүжигчдийн нэг билээ. Хамгийн сүүлд Японы кино наадмаас ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР-ийн шагналыг VIVANT кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн. Тэрээр нэгэн ярилцлаганд: “Дүр бүхэн тодорхой зорилготой байдаг. Муу зүйл хийж буй боловч сайн зүйлийн төлөө явж байгаа дүр бий. Эсвэл сайн зүйл хийж байгаа ч муу зүйлийн төлөө явж буй дүр ч байдаг. Эерэг дүрийн бүх зүйл зохиол дээр тов тодорхой бичигдсэн байдаг. Харин эсрэг дүр маш их ажиллагаа шаардлагатай. Зарим тохиолдолд зохиолын хэсгээс нь нэмж, хасаж болдгоороо онцлогтой. Ерөнхийдөө бол би эсрэг дүрд тоглох дуртай” гэж ярьсан байдаг. Түүний хүчин зүтгэдэг Фантастик продакшны Зура 3 “Цэвэрлэгээ” УСК Монголын бүх цаг үеийн хамгийн их тасалбар борлуулсан киногоор шалгаран рекорд тогтоогоод байгаа билээ.