осорын бат-өлзий
Монгол Улсын Гавьяат жүжигчин
О.Бат-Өлзий: “Бидэнд маш баялаг түүх бий, түүгээр олон сор бүтээл хийж болно”
Жүжигчин О. Бат-Өлзий: 1981 онд Цэргээс халагдаж ирээд, Улсын хүүхэд, залуучуудын театрт шалгалт өгч, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлж байлаа. Театртаа 16 жил ажилласан. Тэр үед Драмын театр, Улсын хүүхэд, залуучуудын театр гэсэн хоёр театр байдаг байсан. Миний үеийнхнээс гэвэл Ц.Төмөрбаатар, Л.Нямсүрэн, Н.Зориг, Б.Туяа, Б.Батзаяа, Ц.Цолмон, Ж.Сүххуяг, Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд шижигнэсэн залуус өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байлаа даа. Сайн ч уран бүтээл төрдөг байлаа. Энэ үед Дарханы театраас шуугиан тарьсан авьяаслаг найруулагч И.Нямгаваа шилжиж ирсэн л дээ. Тэр хүний нүдэнд нь өртөж, нэлээн хэдэн бүтээлд нь оролцож байснаараа бахархаж явдаг. Харамсалтай нь, 1990-ээд оны сүүлээр театрыг маань хувьчилж аваад, байхгүй болгочихсон.