Энхтайваны Батнямбуу
Жүжигчин, кино гэрлийн найруулагч
Туслахаас эхлээд гэрлийн найруулагч, гол дүр
Эсрэг дүрийн эзэн Э.Батнямбуу, гэрлийн найруулагч Батнаа гэх мэтээр түүнийг дууддаг гуншин олон янз. Сүүлд мөн 95-Зүүдний хүн УСК-д продюсер болон жүжигчнээр оролцсноор Продюсер Батнаа гэдэг гуншин нэмэгдсэн билээ. Эсрэг дүр эерэг дүрээ цохих хэмжээний байх ёстой. Тэр ч утгаараа амттай байдаг гэж нэгэн ярилцлаганадаа ярьж байжээ. КУДС-ыг жүжигчний мэргэжлээр төгссөн ч тухайн үеийн нийгмийн байдал, ажлын олдоцоос хамаарч ажлыг багаас нь эхлээд хэзээ нэгэн цагт мөрөөдөлдөө хүрнэ хэмээн зүтгэсэн нь одоогийн жүжигчин Батнямбууг бүтээжээ. Тэрээр ажлын гараагаа Х-Түц продакшнаас эхэлж байжээ.