бадрахын баттогтох
Жүжигчин
б. Баттогтох: “Жүжигчин хүн гэхээрээ л хэл амтай байх албагүй, би өөрийнхөөрөө байх дуртай”
Жүжигчин Баттогтох: “Торгоны маань хээ” уран сайхны киноны Төмөрийн дүрээр эр хүний холч ухаан, сэтгэлтэй эмэгтэйгээ хамгаалсан ууч сэтгэлэээрээ үзэгчдийн талархлыг ихээхэн хүлээж буй жүжигчин Баттогтох бол нэлээн даруухан нэгэн. Тулааны урлагаар хичээллэдэг учраас тулаантай киононы дүрүүдэд ч мөн ихээхэн тоглож байсан. Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш өнөөг хүртэл 50 орчим кино контент, тайзны уран бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн байна. Цаашдаа ч түүний уран бүтээлүүд улам их хөврөнө.
Хувь хүнийхээ хувьд ганцаараа байх их дуртай. Ганцаараа байх үедээ олон зүйлийг бодож тунгаах боломж олддог. Тэр дундаа шинэ дүр авсан үедээ бол ихэвчлэн ганцаараа байж, бүр шөнө унтахгүй шахуу болж дүрийнхээ тухай бодож боловсруулж байдаг гэнэ.