дамбын бямбацогт
Жүжигчин
д. бямбацогт: Уран бүтээлч хүн үзэл санааны хувьд эрх чөлөөтэй байх хэрэгтэй
Жүжигчин Д. Бямбацогт уран бүтээлээс гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин, волейболын спортын дэд мастер. Мөн багадаа үлээвэр хөгжмөөр хичээллэж сургуульдаа үлээвэр хөгжмийн “Алтан бүрээ” хамтлагтай байв. Тэрбээр багадаа урлаг спортод туйлын авьяастай нэгэн байжээ.
Тэрбээр “Уран бүтээлч хүний түүхий эдийн зах бол амьдрал өөрөө мөн. Энэ л захаас бид түүхий эдээ авч өөрийн лабораторидоо боловсруулж бүтээгдэхүүн болгож байдаг. Тэр нь хүмүүсийн нийгмийн харилцааны сэтгэлзүйд хүмүүжлийн маш том нөлөө үзүүлж байдаг.” гэв.