ойнбаярын долгор
Соёлын Тэргүүний Ажилтан Жүжигчин
Жүжигчин О. Долгор:
“ Хүмүүс анх надтай уулзаад их даруухан юм гэдэг”
Жүжигчин О. Долгор: Ерөнхий зан төлөв минь даруухан байлаа гээд уран бүтээлд тэр бүр тусгаад байдаггүй. Уран бүтээлч хүн янз бүрийн өөр өөрийн төлөвшилттэй дүрүүдийг санал болгодог учраас тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай байх ёстой. Бид бүгдээрээ л сайн байхыг хичээдэг. Бүгдээрээ сайн чанаруудыг агуулахыг хичээдэг. Гэхдээ бид мянга сайн байя гээд, сайн чанаруудыг өөртөө агуулъя гээд эргэн тойрон маань хэмлэж байна. Шийтгэж байна. Ялгаварлаж байна. Үгүйсгэж байна. Сайн байя гэхээр хэн нэгэн хажуугаас хэмлээд, хов живд хутгаад, буруу зуршилд уруу татаад л.
Тэгэхээр орчны нөлөөнөөс үл хамаараад, өөрийнхөө үндсэн мөн чанарыг авч үлдэж чадсан хүнийг л сайн хүн гэх. Өөрийг чинь харлуулах гэсэн нөлөөнөөс өөрийгөө аварч үлдэж чадсан хүнийг сайн хүн гэх юм болов уу гэж бодоод байгаа.