одхүүгийн дөлгөөн
Жүжигчин
Жүжигчин О. Дөлгөөн: “Танихгүй хүний тоомжиргүй бичсэн хэдэн үгсэнд эмзэглэдэг байлаа…“
Жүжигчин О. Дөлгөөн: Миний амьдрал үргэлжийн жаргалтай инээсэн зураг хөгжилтэй стори шигээ байдаггүй ээ. Заримдаа хууртана, алдана, урам хугарна, гүтгүүлнэ, амьдралаас явах нэг нь явна, мөнгөгүй болно, шантрана, ганцаардана гээд амьдрал утгагүй санагдаж нүдээ бүлцийтэл уйлсан өдрүүд олон… Цаашдаа ч тэгэх л байх….Гэхдээ энэ л гунигтай мэдрэмжүүд жаргалтай үеүдийг улам тодруулж үнэ цэнийг нь өсгөдөг байх. Зовлон байхгүй бол жаргалын үнэ цэнэ юунд байх билээ…Ихэнхи хүн зовлонгоо ганцаараа гэтэлж жаргалаа бусадтай хуваалцдаг… Үүрдийн гэж байхгүй хорвоод цаг хугацаанд бүхнээ даатгаад уйлсан ч инээсэн ч өөрийнхөөрөө чимээгүйхэн оноогдсон амьдралаа туулж л явна.
Амьдрал өөрөө мэдрэмжийн цуглуулга гэж боддог доо