пунцагийн эрдэнэзаан
Монгол Улсын Гавьяат Жүжигчин
П.Эрдэнэзаан: “Би Сэтгэлийн хөөрлөөр жүжигчин мэргэжил сонгосон”
Жүжигчин П. Эрдэнэзаан: Багадаа жүжигчин болно гэж бодож байсангүй. Зураг зурах маш их сонирхолтой. Уран зургийн нэлээд тэмцээн уралдаанд түрүүлээд, Орост үзэсгэлэн гаргаж байлаа. Намайг наймдугаар ангид байхад Дүрслэх урлагийн дунд сургуульд орооч гэсэн урилга ирж байсан. Тэр үед наймдугаар ангийн хүү гэрээсээ хол явна гэхээр сэтгэлд багтахгүй байлаа. Ерөнхийдөө сурлагатай хүүхэд байсан. Манай гэр бүлд урлагийн хүн байгаагүй. Сэтгэлийн хөөрлөөр шахуу жүжигчний мэргэжлийг сонгочихсон. Надад нөлөөлсөн хүн гэвэл манай ахын найз Батсүх гэж хүн байсан. Ах нь найруулагч хийдэг, төрсөн эгч нь жүжигчин байсан. Тэгээд жүжигчин байх сайхан тухай их ярьдаг байв. Аравдугаар ангид байхдаа жүжигчин болбол гоё юм шиг санагдаад. Гоё гоё кинонууд үзээд хүүхдийн дэврүүн бодлоор жүжигчин болъё гэж шийдсэн.