ганболдын эрхэмбаяр
Жүжигчин
Г. Эрхэмбаяр: “Өөрөөсөө огт хувирдаггүй, өөрөө л байгаад байвал уран бүтээлч байгаад ямар хэрэг байх билээ”
Жүжигчин Г. Эрхэмбаяр: Аравдугаар анги төгсөх хүртлээ дээд сургуульд орох төсөөлөл ч үгүй явсан тэр ямар мэргэжил сонгох вэ гэсэн асуулттай тулгарчээ. Багаасаа бөхөд сонирхолтой, мөн үеийнхнээсээ том биетэй байсан болохоор өвөө нь түүнийг бөх болгохоор шийдэж, “Алдар нийгэмлэг”-ийн чөлөөт бөхийн дугуйланд явуулжээ. Гэвч тэр ахлах ангид ороод чөлөөт бөхөө орхисон байна. Тэгээд арван жилээ төгсөх жилээ ямар мэргэжил сонгохоо гэр бүлийнхэнтэйгээ ярилцжээ.ээж нь түүнд “Манай талынхан урлагийн хүмүүс. Миний хүү жүжигчин болвол ямар вэ” гэсэн санал хэлжээ. Гэнэтийн гэмээр энэ саналын дагуу тэр Соёл урлагийн их сургуульд шалгалт өгсөн ч тэнцээгүй гэдэг. Ингээд арга мухардахдаа тэр Батлан хамгаалахын их сургуульд сурахаар шийджээ. Яг ингэж шийдчихээд байх үедээ нэг өдөр Жуковын музейн автобусны буудал дээр бууж, хойшоо гэр лүү гээ алхаж байхдаа “Зохиомж” дээд сургууль, оператор, жүжигчний ангид элсэлт авч байна” гэсэн бичиг олж харжээ.