Гарамхандын тэнүүн-Эрдэнэ
Жүжигчин

Г.Тэнүүн-Эрдэнэ “Шилдэг дүрийн шагнал” хүртжээ
Залуу жүжигчин Г. Тэнүүн-Эрдэнэ “Эргэж ирэхгүй намар” уран сайхны киноны Түнтүүлэйгийн дүрээр Швейцар улсын Фрибургийн олон улсын кино наадмын “Шилдэг дүрийн шагнал”-ыг хүртжээ.
Тэрбээр одоо дөнгөж 15 настай ч аль хэдийн 10 гаруй кинонд тоглосон бөгөөд зарим бүтээл нь нээлтээ хийж амжаагүй байгаа юм.
Тэр кинонд тоглосон цалингаараа төгөлдөр хуур авч одоогоор 20 гаруй ая дарж сурсан гэнэ. Яг одоогоор мэргэжлээ төдийлөн сонгоогүй байгаа ч сонирхлоороо кинонд тоглосоор байх болно гэв.






Г. тэнүүн-Эрдэнэ кино





