Цэцгээгийн ганзориг
Жүжигчин
Ц. Ганзориг: “Овжин охидын сампилын дүрдээ их хайртай”
Жүжигчин Ц. Ганзориг: УГЗ Ж.Биндэо найруулагчийн Овжин охид кино 2001 онд буюу одоогоос 23 жилийн өмнө дэлгэцэнд гарч байсан. Миний хувьд залуу насаа мөнхөлж үлдээсэн сайхан дүр учраас маш гоё дурсамж үлдээсэн. Эргээд дурсахад, кино дэлгэцэнд гарсны дараах хүмүүс сэтгэгдэл маш тод санаанд бууж байна. Гудамжаар явахаар эмээ, өвөө нар “Эвий, эвий нөгөө муу өнчин хүү явж байна” гээд залуучууд нь “Нөгөө хөдөөний тэнэг Сампил чинь явж байна” гэх жишээний их л олон зүйл болж өнгөрсөн байдаг. Одоо бодоход их сайхан дурсамж болж үлдсэн байна. Овжин охидын араас маш олон киноны санал ирсэн. Одоо санаж байгаагаар Мөрөөдлийн хөлөг онгоц гээд л эхэлж байсан санагдаж байна. Товчхондоо бол миний уран бүтээлүүд Сампилаас хойш ер нь тасраагүй. Маш олон уран бүтээлд, олон сайхан дүрийг бүтээсэн. Тэр дундаа эерэг дүрийн санал маш их ирдэг байсан. Түүнээс гадна “Шинэ үе” продашнд жүжигчнээр орж чадсан маань ч Сампилын дүртэй салшгүй холбоотой.